Онцлох мэдээ:   Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Туул голуудын дагууд 60-110 см, Хөвсгөл, Увс, Хяргас, Буйр, Хар-ус зэрэг томоохон нууруудын захаар 55-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа боловч хар, цагаан хил болон өрх үүссэн байна. Иймээстомоохон гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.                                                                                               УЦУОСМХ, ГУСХ 2017.02.24

-44 градус хүрч хүйтэрлээ

18-наас нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, 18-21-ний өдрүүдэд олон жилийн дунджаас 15-20 градусаар хүйтэрч, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 38-44 градус, өдөртөө 28-33 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 34-40 градус, өдөртөө 22-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-22 градус, өдөртөө 5-12 градус, бусад нутгаар , шөнөдөө 24-33 градус, өдөртөө 17-26 градус хүйтэн байсан байна.

Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, нийлбэр тунадасны хэмжээ дээд тал нь 0.1-34.6 мм болсон байна. 14-нд Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун өмнөд хэсгээр 0.1- 7.0мм, 15,16-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн нутаг, Ховдын баруун өмнөд хэсгээр 0.1-10.0мм, 17-19-нд ихэнх нутгаар 0.1-9.0 мм цас орсоноос хамгийн их нь Ховдын Байтаг станцад ( Булган суманд ) 34.6мм, Баян-Өлгийн Дөчинжил станцад ( Булган суманд ) 29.9мм орсон байна. Үүний улмаас нутгийн хойд хэсгээр хамгийн зузаан цасан бүрхүүл тогтоод байгаагаас 21-ний өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын станц, харуулуудын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Увсын аймгийн ихэнх нутгаар 11-40 см, Завханы хойд хэсгээр 10-23 см, өмнөд хэсгээр 1-8 см, Хөвсгөлийн хойд хэсгээр 10-29 см, өмнөд хэсгээр 6-8 см, Булганы хойд хэсгээр 10-26 см, баруун өмнөд хэсгээр 7-9 см, Сэлэнгийн нийт нутгаар 10-26 см, Дархан-Уул аймгийн нутгаар 8-18 см, Төв аймгийн хойд хэсгээр 10-25 см, өмнөд хэсгээр 1-9 см,  Хэнтийн хойд хэсгээр 12-18 см, өмнөд хэсгээр 1-7 см, Дорнодын хойд хэсгээр 11-20 см, бусад хэсгээр 2-7 см, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар 1-9 см цасан бүрхүүлтэй байна

16-18-нд Алтайн салбар уулс, говь талын аймгууд ялангуяа Завхан, Булган, Хэнтийн өмнөд, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Төв, Сүхбаатар аймгийн нутгаар 12-14м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна.

<< Буцах
Улаанбаатар - 2017/02/24

14 цаг

-5 23
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2017/02/24

-2 28
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store