Онцлох мэдээ: 2021-оны 4 дүгээр сарын 2-ны байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. ГУСХ 2021-04-02

2021 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм

2021 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдийн цаг агаарын АҮ болон ГҮ тойм

  26-ны өдөр: Салхи: Баян-Өлгий аймгийн нутгаар салхи секундэд 16-22 метр, зарим үед 32 метр, Увс аймгийн нутгаар секундэд 16-23 метр, зарим үед секундэд 25-28 метр, Ховд аймгийн нутгаар 16-24 метр, зарим үед секундэд 26-32 метр, Говь-Алтайн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед 28-30 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл, Завхан аймгийн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед 24-34 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: Увсын өмнөд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-23 метр, зарим үед секундэд 25-28 метр, Завхан аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-0.8 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 16-24 метр, зарим үед 24-34 метр хүрч, 01:52-05:21 минут үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

Өнгөрсөн шөнөСалхи: Баянхонгорын зүүн хэсгээр секундэд 17-26 метр, зарим үед секундэд 24-28 метр, Архангай аймгийн нутгаар секундэд 16-23 метр, зарим үед 26 метр, Өвөрхангайн нутгаар секундэд 18-24 метр, зарим үед 26-30 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга: Хөвсгөлийн зүүн өмнөд хэсгээр 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 14-18 метр, зарим үед секундэд 23 метр, Архангайн хойд хэсгээр 0.0-1.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-23 метр, зарим үед секундэд 24-26 метр, Булганы өмнөд хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас  орж, энэ үеэр салхины хурд секундэд 15-20 метр, зарим үед секундэд 24-29 метр, Сэлэнгийн баруун хэсгээр 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 12-15 метр, зарим үед секундэд 17-20 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.       

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр Дундго
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2021/04/11

5 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/04/11

-1 30
O
CF
Цас

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store