2020 оны 5 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм

           Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Тарвагатай, Булнайн нуруугаар 2,0 градус хүйтнээс 10,0 градус дулаан, Их Нууруудын хотгор болон говийн нутгаар  15,1-20,0 градус, Алтайн Өвөр говиор 20,1-25,3 градус, бусад нутгаар 10,1-15,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас 1,1-3,0 градус, баруун аймгуудын нутгаар 3,0-5,7 градусаар дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар дунджийн орчим байлаа.

            Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 18-29 градус, өмнөд говиор 30-35 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-9 градус хүйтэн, говийн нутгаар 1-10 градус дулаан байлаа.

            Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 40-49 градус, тал хээр говийн нутгаар 50-64 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 1-12 градус хүйтэн, өмнөд говиор 0-5 градус дулаан байлаа.

         Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-5,0 мм, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Баян-Өлгий, Ховд, Төвийн ганц нэг сумдын нутгаар 5,1-10,0 мм, Баян-Өлгийн Булган, Ховдын Мөнххайрхан, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Булганы Булган, Баян-Агт, Бугат, Орхон, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Түшиг, Цагааннуур, Сүхбаатар, Ерөө (Бугант), Дархан-Уулын Дархан, Шарынгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Дорнодын Дашбалбар, Сэргэлэн, Сүхбаатарын Баруун-Урт сумдын нутгаар 10,1-20,0мм, Дархан-Уулын Хонгор, Төвийн Цээл, Дорнодын Халхгол, Гурванзагал, Сүхбаатарын Түмэнцогт сумдын нутгаар 20,1-31,0 мм орсон. (2 дугаар зураг). Харин Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх, Увс, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим нутгаар хур тунадас ороогүй. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 40 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 60 гаруй хувьд  олон жилийн дунджаас бага орсон.

           Бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 20-ны байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Булган, Дорнодын зарим, Завхан, Сүхбаатар, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн буюу ургалт хэвийн, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Төв, Өвөрхангайн зарим сумдын нутгаар дунд буюу ургалт удааширалтай, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговийн ихэнх, Ховд, Сүхбаатар, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу (3 дугаар зураг) байна.

            Cалхины их хурд энэ арав хоногт ихэнх нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Баянхонгорын Баянцагаан, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Дарьганга, Дундговиийн Говь-Угтаал, Өндөршил,  Өмнөговийн Гурвантэс, Цогт-Овоо сумдын нутгаар 28-30 м/с, Хэнтийн Хэрлэнбаян-Улаанд 33м/с, Завханы Түдэвтэйд 34 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ арав хоногийн 15-17-ний өдрүүдэд говийн болон зүүн аймгуудын ихэнх, баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
  • МАА-н үйлдвэрлэлд ноос ноолуур, хөөвөр хялгас авах ажил явагдаж байгаа бол газар тариалан бүхий зарим газраар үр тариа тариалах ажил хийгдэж байна. 
Улаанбаатар - 2020/05/28

8 цаг

8 46
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2020/05/28

17 62
O
CF
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо

12 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store