Онцлох мэдээ:         7 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджийг 10-50 см  зарим голууд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал: Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд болон Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Урдтамир, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Хэрлэн, Түргэн болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 12-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 40 см нэмэгдэж , үерийн түвшинг 30 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд 20 см , Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                        2020-07-11

2020 оны 05 дугаар сарын 15, 16-нд болж өнгөрсөн цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тойм

5 дугаар сарын 15-нд Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 16-21 метр, зарим үед 20-29 метр хүрч, хүчтэй салхины аюултай үзэгдэл, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь Өмнөговь, Дорноговийн нутгаар алсын барааны харагдац 20-200метр хүрч, 1-8 цаг үргэлжилсэн шороон шуурганы гамшигт үзэгдэл, 15-ны өдөр Төв аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 12-16 метр хүрч, 4-6 цаг үргэлжилсэн цасан шуурганы гамшигт үзэгдэл, 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтийн нутгаар салхи секундэд 12-16 метр хүрч, 2-12 цаг үргэлжилсэн цасан шуурганы гамшигт үзэгдэл, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 20-22 метр хүрч хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, 16-ны өдөр  Дорноговийн нутгаар хүчтэй салхи секундэд 16-18 метр, зарим үед 22-24 метр хүрч хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл болж өнгөрөв. Энэ үзэгдлийн үеэр салхины их хурд  Баянхонгорын Баянцагаанд секундэд 29 метр, Өмнөговийн Гурвантэс, Сүхбаатарын Дарьгангад секундэд 28 метр, Өвөрхангайн Баян-өндөрт секундэд 26 метр тус тус хүрсэн байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/11

20 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/11

22 71
O
CF
Бага зэргийн бороо

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store