2019 оны 9 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангайн өндөрлөг уулс, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэн уулсаар 0,8-10,0 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 10,1-15,0 градус, говийн нутгаар 20,1-30,5 градус, бусад нутгаар 15,1-20,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1,1-6,9 градусаар дулаан байлаа.

            Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 18-29 градус, говийн нутгаар 30-37 градус, шөнөдөө ихэнх нутагт 0-9 градус, Алтайн Өвөр, Заг Сүүж, Галба, Өөшийн говиор 10-13 градус дулаан, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-7 градус хүйтэн байлаа.

            Хөрсний гадарга дээр температур өдөртөө Дархадын хотгор орчмоор 30-35 градус, говийн нутгаар 51-60 градус, бусад нутгаар 41-50 градус хүрч халсан бол шөнөдөө уулархаг нутгаар 0-9 градус хүйтэн, бусад нутгаар 1-11 градус дулаан байлаа.

            Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-10,0 мм, Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Дорнод, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 10,1-20,0 мм, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Тариалан, Архангайн Хотонт, Өвөрхангайн Хархорин, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Булган, Рашаант, Сэлэнгийн Зүүнбүрэн, Түшиг, Сүхбаатар, Цагааннуур, Төвийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Баянчандмань, Улаанбаатарын Багануур, Баянзүрх(Амгалан), Сонгинохайрхан (Партизан), Хэнтийн Дадал, Батширээт, Биндэр, Баян-Адрага, Дорнодын Баян-Уул сумдын нутгаар 20,1- 47,8 мм орсон. Харин нийт нутгийн 10 орчим хувьд буюу Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хур тунадас ороогүй. (2 дугаар зураг) Олон жилийн дундажтай харьцуулбал 60 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс бага, 40 орчим хувьд дунджаас ахиу орсон.

            Зуншлагын байдал нийт нутгийн 60 гаруй хувьд буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнодын нийт, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар сайн, 40 орчим хувьд буюу Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Булган, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар дунд зэрэг, Говь-Алтайн Бугат, Тайшир, Дундговийн Өлзийт, Хулд, Дорноговийн Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутгаар муу (3 дугаар зураг) байна.

            Cалхины их хурд Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Дундговийн Мандалговьд 31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

            Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Ихэнх нутагт хадлан тэжээл бэлтгэх, газар тариалан бүхий нутгаар төмс, хүнсний ногоо хураах ажил явагдаж байна.
  • Дархан-Уулын Дархан, Хонгор сумдад хүйтэн борооны улмаас газар тариалангийн ажил 1 хоног саатсан мэдээтэй байна.
  • Энэ сарын 5-ны өдөр Хөвсгөлийн Цагаан-Үүр, Өвөрхангайн Хархоринд 11,0-16,9 мм голчтой мөндөр орсон байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/23

8 цаг

10 50
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/23

25 77
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store