2019 оны 8 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Булнай, Тарвагатай, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 3,6-15,0 градус, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Мэнэнгийн тал болон говийн нутгаар 20,1-25,0 градус, Алтайн Өвөр говиор 25,1-30,8 градус, бусад нутагт 15,1-20 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн баруун хагаст дунджаас 1,1-4,9 градусаар дулаан, нутгийн зүүн хагас болон Хан Хөхий, Булнайн нуруугаар дунджийн орчим, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар дунджаас 1,1-2,1 градусаар сэрүүн байлаа.

Агаарын температур өдөртөө уулархаг нутгаар 22-29 градус, тал хээр, говийн нутгаар 30-39 градус, шөнөдөө ихэнх нутагт 10-19 градус, уулархаг нутгаар 2-9 градус дулаан байлаа.

Хөрсний гадарга дээр температур өдөртөө ихэнх нутгаар 50-60 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 32-49 градус, Алтайн Өвөр, Галба, Өөшийн говиор 61-67 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутгаар 0-9 градус, говийн нутгаар 10-17 градус дулаан байлаа.

Энэ арав хоногт хур тунадас Ховд, Говь-Алтай, Завханы ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 мм, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уулын ихэнх, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 10,1-20 мм, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговийн зарим сумдын нутгаар 20,1-40 мм, их орсон газартаа буюу Завханы Их-Уул, Баянхонгорын Баянхонгор, Өвөрхангайн Баян-Өндөр, Хархорин, Өлзийт, Төгрөг, Арвайхээр, Хужирт, Зүйл, Булганы Хутаг-Өндөр, Төвийн Баян-Өнжүүл, Зуунмод, Баянжаргалан, Батсүмбэр, Баян, Эрдэнэ, Баянцагаан, Бүрэн, Хэнтийн Дархан, Баянмөнх, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дорнодын Сэргэлэн, Гурванзагал, Матад, Чойбалсан, Дашбалбар, Булган, Баяндун, Цагаан-Овоо, Баянтүмэн, Чулуунхороот, Сүхбаатарын Баяндэлгэр, Дорноговийн Айраг, Иххэт, Өргөн, Сайншанд, Алтанширээ, Нийслэлийн Амгалан, Өлзийт, Тэрэлжид 40,1-99,1 мм орсон. Харин Баян-Өлгийн Булган, Увсын Завхан, Ховдын Зэрэг, Дарви, Говь-Алтайн Бигэр, Шарга, Гуулинд хур тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал Баян-Өлгий, Увсын зарим, төвийн нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутагт  бага орсон.

Зуншлагын байдал нийт нутгийн 60 гаруй хувьд буюу Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхоны нийт, Баян-Өлгий, Завхан, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар сайн, 35 гаруй хувьд буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Булган, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд зэрэг, 5 орчим хувьд буюу Өвөрхангайн Баянгол, Баруунбаян-Улаан, Дундговийн Сайхан-Овоо, Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд, Дорноговийн Хөвсгөл, Сайхандулаан, Улаанбадрах, Сүхбаатарын Түвшинширээ сумдын нутгаар муу (3 дугаар зураг) байна.

Cалхины хурд түр зуур Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Газар тариалан бүхий нутгаар улаанбуудай ихэнх нутгаар сүүнбололт, зарим газарт аарцан бололтын үе шатандаа явж байна. Улаанбуудайн ургалтын байдал ихэнх газарт сайн, харин Булганы Сэлэнгэд дунд зэрэг байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ арав хоногт зуншлага сайн байгаа нутгийн хэмжээ өмнөх хугацаанаас бага зэрэг багассан байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/08/19

17 цаг

17 62
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/08/19

16 60
O
CF
Бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store