2019 оны 8 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангайн өндөрлөг уулс, нуруу, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэн уулсаар 0,9-10,0 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 10,1-15,0 градус, Их нууруудын хотгор, Баруун хуурайн хоолой, Алтайн Өвөр говь болон өмнөд говиор 20,1-29,0 градус, бусад нутгаар 15,1-20,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим болон дунджаас 1,1-5,4 градусаар дулаан, Мэнэнгийн тал, Дарьгангын тэгш өндөрлөгөөр дунджаас 1,1-2,3 градусаар хүйтэн байлаа.

            Агаарын температур өдөртөө уулархаг нутгаар 21-30 градус, өмнөд говиор 30-36 градус, шөнөдөө ихэнх нутагт 0-9 градус, говийн нутгаар 10-16 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Тарвагатайн нуруугаар 1-5 градус хүйтэн байлаа.

            Хөрсний гадарга дээр температур өдөртөө Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 36-49 градус, Дархадын хотгор орчимоор 29 градус, бусад нутгаар нутгаар 50-62 градус хүрч халсан бол шөнөдөө уулархаг нутгаар 0-6 градус хүйтэн, тал хээр, говийн нутгаар 1-13 градус дулаан байлаа.

            Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-10,0 мм, Баян-Өлгийн Сагсай (Даян), Сэлэнгийн Зүүнбүрэн, Хүдэр, Хушаат, Ерөө (Бугант),Төвийн Мөнгөнморьт, Зуунмод, Улаанбаатарын Тэрэлж, Хэнтийн Баян-Овоо, Өмнөдэлгэр, Дадал, Батширээт, Өндөрхаан,  Дорнодын Чойбалсан, Сэргэлэн, Матад, Гурванзагал, Чулуунхороот, Булган, Сүхбаатарын Түмэнцогт, Баруун-Урт, Асгат, Өмнөговийн Гурвантэс сумдын нутгаар 10,1-20,0 мм, Сэлэнгийн Орхонтуул, Түшиг, Дорнодын Халхгол,  Сүхбаатарын Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутгаар 20,1-48,6 мм орсон. Харин нийт нутгийн 30 орчим хувьд хур тунадас ороогүй. (2 дугаар зураг) Олон жилийн дундажтай харьцуулбал 90 орчим  хувьд дунджийн орчим ба түүнээс бага, 10 гаруй хувьд дунджаас ахиу орсон.

         

 Зуншлагын байдал нийт нутгийн 70 орчим хувьд буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхоны нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар сайн, 30 орчим хувьд буюу Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Архангай, Булган, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар дунд зэрэг, Дундговийн Өлзийт, Хулд, Дорноговийн Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутгаар муу (3 дугаар зураг) байна.

            Cалхины хурд түр зуур Баян-Өлгий, Увс, Хоьд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

            Газар тариалан бүхий нутгаар улаанбуудай нийт нутгаар аарцан бололт үе шатандаа явж байгаа мэдээ ирсэн. Улаанбуудайн ургалтын байдал ихэнх газарт сайн, харин Төвийн Цээлд дунд зэрэг үнэлгээтэй байна. Төмсний хувьд цэцэглэлтийн төгсгөлөөс иш навчны гулжилтын үе шатандаа нийт нутгаар ургалтын байдал сайн үнэлгээтэй байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Дархан-Уулын Орхон, Төвийн Зуунмод, Мөнгөнморьт, Хэнтийн Цэнхэрмандал, Өлзийт, Өндөрхаан, Өмнөговийн Гурвантэсд 12,0-19,0 мм-ийн голчтой мөндөр орсон байна.
  • Мал аж ахуй үйлдвэрлэлт хадлан тэжээл бэлтгэх ажил ихэнх нутгаар хийгдэж байгаа бол газар тариалан бүхий нутгаар төмс хүнсний ногоо хураах ажил эхлээд байна.

 

8 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

            Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Булнай, Тарвагатай, Хан Хөхий, Хантайширийн нуруу, Хархираа, Түргэний уулсаар 1,3 -15,0 градус, Их Нууруудын хотгор болон говийн  нутгаар 20,1-29,3 гардус, бусад нутагт 15,1-20 градус дулаан (4 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн баруун хагаст дунджаас 1,1-3,8 градусаар дулаан, нутгийн зүүн хагаст дунджийн орчим, Увс, Хөвсгөл, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 1,1-1,6 градусаар хүйтэн (5 дугаар зураг) байлаа.

            8 дугаар сард хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр 0,0-20,0 мм, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булганы ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 20,1-50,0 мм, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Дундговийн зарим, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Баянхонгор, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 50,1-100,0 мм, их орсон газартаа буюу Өвөрхангайн Хархорин, Баян-Өндөр,  Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Баян, Зуунмод, Батсүмбэр, Хэнтийн Баянмөнх, Улаанбаатарын Тэрэлж(Налайх), Өлзийт(Хан-Уул), Амгалан(Баянзүрх), Дорнодын Халхгол, Дорноговийн Иххэтэд 100,1-148,7 мм орсон (6 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт 30 гаруй хувьд дунджаас ахиу (7 дугаар зураг) орсон байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/09/23

8 цаг

10 50
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2019/09/23

25 77
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store