Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

2018 оны 9 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтайн уулархаг нутаг, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 4 градус хүйтэнээс 5 градус дулаан, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5,1-10,0 градус, говийн нутгаар 15,1-21,9 градус, бусад нутгаар 10,1-15,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1,1-2,3 градусаар хүйтэн байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 21-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруугаар 16-20 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт градус, Их нууруудын хотгороор 0-8 градус хүйтэн байлаа.

Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 41-56 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхийн нуруу, Дархадын хотгороор 30-40 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 0-10 градус хүйтэн, тал хээр, говийн нутгаар 1-10 градус дулаан байлаа.

Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0-20,0 мм, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Завхан, Дорнодын зарим, Увс, Өвөрхангай,  Дорноговийн нэг сумдын нутгаар 20,1-50,0 мм, Завханы Их-Уул, Булганы Орхон, Баян-Агт, Орхоны Баян-Өндөр,Төвийн Лүн, Борнуур, Угтаалцайдам, Хэнтийн Дэлгэрхаан, Сүхбаатарын Асгат  50,1-76,9 мм орсон. Харин Ховд, Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага орсон байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 9 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Баян-Өлгий, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Увсын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй (3 дугаар зураг) байна.

Cалхины их хурд Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Өмнөговь, Дорноговийн зарим, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, ганц нэг сумдын нутгаар 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Говь-Алтайн Шаргад 34 м/с буюу  онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Улаанбуудай тариалсан ихэнх нутгаар ангилан хадах, шууд хураах ажил эхлээд байна.
Улаанбаатар - 2018/11/18

20 цаг

-14 6
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2018/11/18

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store