Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нэмэгдсэн хэдийч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2018.12.12

2018 оны 9 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн нурууны өндөрлөг уулс, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 0-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 0,0-5,0 градус, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Баруун хуурай, Лиг, Ингэн хөөврийн хоолой,   Алтайн Өвөр,  Заг,  Сүүж, Галба, Өөшийн говиор 10,1-17,3 градус, бусад нутгаар 5,1-10,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу  нутгийн баруун хойд  хэсгээр олон жилийн дунджаас 1,1-3,3 дулаан, нутгийн өмнөд болон зүүн өмнөд дунджаас 1,1-4,2 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 10-19 градус, говийн нутгаар 20-27 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-11 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан байлаа.

Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 30-39 градус, Бурхантын хөндийгөөр 24-29 градус, говийн нутгаар 40-48 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 0-10 градус хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Булнай, Хантайширийн нуруугаар 11-14 градус хүйтэн, Алтайн Өвөр говь, Галба, Өөш, Долоодын говиор 1-4 градус дулаан байлаа.

Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-10,0 мм, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Булган, Дундговийн ганц нэг сумдын нутгаар 10,1-20,0 мм, Ховдын Жаргалант,  Ховд, Чандмань, Дарви, Завханы Идэр, Алдархаан, Говь-Алтайн Баян-Уул, Шарга, Дарви,  Хөвсгөлийн Жаргалант, Архангайн Булган, Сэлэнгийн Бугант/Ерөө/, Төвийн Баянчандмань, Батсүмбэр, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Норовлин, Дадал, Баян-Адрага, Гурванбаян/Өмнөдэлгэр/, Дорнодын Баяндун, Халхгол, Чойбалсан, Сэргэлэн, Баян-Уул, Цагаан-Овоо, Сүхбаатарын Сүхбаатар, Асгат, Дундговийн Говь-Угтаал сумдад 20,1-49,5 мм орсон. Харин Говь-Алтайн зарим, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай,  Дундговь, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, 30 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 9 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд буюу Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хэнтий, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дундговь, Дорноговийн зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сүхбаатарын ганц нэг  сумдын нутгаар дунд, Увс, Говь-Алтай, Төв, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй (3 дугаар зураг) байна.

Cалхины их хурд Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнодын зарим, Увс, Архангай, ганц нэг сумдын нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • 26-27-нд Булганы Орхон,  Хэнтийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Дундговийн Мандалговь, Өмнөговийн Хүрмэн 5,4-17,0 мм голчтой мөндөр орсон байна. 26-29 хооронд ихэнх нутгаар нойтон цас орсон.

 

9 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 0-6,8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 0,1-5,0 градус, тал хээр говийн нутгаар 10,1-18,2 градус, бусад нутгаар 5,1-10,0 градус дулаан (4 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу 1,1-2,9 градусаар хүйтэн, Хэнтий, Дорнодын зарим нутгаар дунджаас 1,1-1,6 градусаар дулаан (5 дугаар зураг) байлаа.

8 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 20,1-98,0 мм, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутагт 0,0-5,0 мм, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим сумдын нутгаар 10,1-20,0 мм орсон (6 дугаар зураг) буюу нутгийн 70 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу ахиу, 30 гаруй хувьд дунджаас бага тунадас (7 дугаар зураг) орсон байна.

 

Улаанбаатар - 2018/12/19

14 цаг

-11 12
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2018/12/19

-10 14
O
CF
Үүлшинэ

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store