2018 оны 7 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Тайшир, Хан Хөхий, Булнай, Тарвагатайн нуруу,  Хархираа, Түргэн, Аж Богдын уулсаар 5,5-15,0 градус, Алтайн Өвөр, Галба, Өөшийн говь, Ингэн хөөврийн хоолойгоор 25,1-29,2 градус, бусад нутгаар 15,1-25,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим болон дунджаас 1,1-3,7 градусаар дулаан, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Ховд, Архангай, Төв, Сэлэнгийн зарим нутгаар дунджаас 1,1-3,9 градусаар хүйтэн байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 30-37 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхийн нуруугаар 20-29 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-10 градус, Увс нуур, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 11-17 градус дулаан, Асралт хайрхан уул орчмоор 1-2 градус хүйтэн байлаа.

Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 50-59 градус, Хангайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 30-49 градус, говийн нутгаар 60-66 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 10 градус дулаан, говийн нутгаар 11-18 градус дулаан  байлаа.

Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас орсон бөгөөд нутгийн 30 орчим хувьд буюу баруун өмнөд хэсэг болон Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн хил залгаа нутгаар 0-10,0 мм, 10 хүрэхгүй хувьд буюу Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 10,1-20,0 мм, 50 гаруй хувьд буюу Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 20,1-50,0 мм, 10 гаруй хувьд буюу Увсын Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Завханы Баянхайрхан, Хөвсгөлийн Түнэл, Шинэ-Идэр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Архангайн Цахир, Өндөр-Улаан, Батцэнгэл, Өвөрхангайн Төгрөг, Зүүнбаян-Улаан, Уянга, Арвайхээр, Булганы Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Бугат, Сэлэнгэ, Сэлэнгийн Баянгол, Төвийн Эрдэнэ, Баянцагаан, Хэнтийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Дорнодын Чулуунхороот сумдын нутгаар 50,1-115,8 мм тунадас орсон байна. Харин Говь-Алтайн Халиун, Цогт/Тоорой/, Ховдын Зэрэг сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас ахиу, нутгийн баруун өмнөд хэсэг болон Дундговь, Дорноновь, Говьсүмбэрийн хил залгаа нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Cалхины их хурд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал буюу зуншлага 7 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд буюу Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дархан-Уул, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар сайн, 30 гаруй хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатарын ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговийн зарим сумдад дунд, 30 орчим хувьд буюу Баянхонгор, Өмнөговь, Дундговийн ихэнх, Дорноговийн зарим, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдад муу үнэлгээтэй (3 дугаар зураг) байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас орж, зуншлагын байдал зарим нутгаар сайжирсан.
  • Улаанбуудай ихэнх нутгаар түрүүлэлт, Дорнодын Халхголд цэцэглэтийн үе шатанд орж байгаа бол төмс баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шатанд тус тус орсон мэдээтэй байна.
  • Арав хоногийн дундуур Ховдын Ховд, Жаргалант, Говь-Алтайн Тонхил, Дарви, Хөвсгөлийн Улаан-Уул, Баянзүрх, Тариалан, Архангайн Өлзийт, Өвөрхангайн Арвайхээр, Хайрхандулаан, Уянга, Булганы Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Төвийн Алтанбулаг, Дундговийн Дэлгэрхангай сумдын нутгаар 8,4-18,0 мм голчтой мөндөр орсон байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/07/18

11 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2018/07/18

25 77
O
CF
Түр зуурын бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store