2018 оны 6 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Тайширын нуруугаар 6,1-15,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатай, Хархираа, Түргэн, Аж Богд, Шилийн Богд, Соёлзын уулсаар 15,1-20,0 градус, Алтайн Өвөр, Заг Сүүж, Галба, Өөш, Долоодын говиор, Ингэн хөөвөр, Лигийн хоолойгоор 25,1-30,5 градус, бусад нутгаар 20,1-25,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим болон дунджаас 1,1-4,6 градусаар дулаан байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 31-38 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Эрээний нуруугаар 22-30 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 0-10 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр, говийн нутаг болон Монголын Дорнод талаар 11-19 градус дулаан байлаа.

Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 47-60 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ голын сав газраар, говийн нутгаар 61-71 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 1 градус хүйтнээс 10 градус дулаан, Увс нуур, Их нууруудын хотгор, говийн нутгаар 11-18 градус дулаан байлаа.

Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар  0-10,0 мм, Хөвсгөл, Төв аймгуудын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Нийслэл, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 10,1-20,0 мм, Хэнтийн ихэнх, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төвийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 20,1-50,0 мм, Архангайн Өндөр-Улаан, Чулуут, Булган, Хэнтийн Дадал, Жаргалтхаан, Дорнодын Баян-Уул сумдын нутгаар 50,1-84,7 мм орсон. Харин Дорноговийн ихэнх, Ховдын Дарви, Эрдэнэбүрэн, Баянхонгорын Шинэжинст, Өмнөговийн Манлай, Сэврэй, Сэлэнгийн Баянгол, Дундговийн Гурвансайхан, Өндөршил сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас бага, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Cалхины их хурд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим, Хөвсгөл, Дархан-Уул, Төв, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 16-25 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд, Баян-Өлгийн Өлгий, Увсын Завхан сумдын нутагт 27-30 м/с хүрч онц аюулт үзэгдэлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал буюу зуншлага 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Нийслэл, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн, 30 гаруй хувьд буюу Увс, Ховд, Завхан, Архангай, Говьсүмбэрийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим Өмнөговийн ганц хоёр сумдад дунд үнэлгээтэй, нутгийн 40 орчим хувьд буюу Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн аймгуудын нутаг бараг бүхэлдээ, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Архангай, Сэлэнгэ, Дорнодын ганц нэг сумдад муу үнэлгээтэй (3 дугаар зураг) байна.

Бэлчээрийн ургамлын ургац 6 дугаар сарын 25-ны байдлаар ихэнх нутагт 0,0-2,0 ц/га, Увсын Тэс, Архангайн Эрдэнэмандал, Говь-Алтайн Алтай, Халиун, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Галт, Рашаант, Тосонцэнгэл, Тариалан, Рэнчинлхүмбэ, Хатгал, Ханх, Цагаан-Үүр, Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Бугат, Сэлэнгийн Түшиг, Мандал, Бугант, Зүүнбүрэн, Төвийн Баянчандмань, Борнуур, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адарга, Норовлин, Дорнодын Цагаан-Овоо, Сэргэлэн, Баяндун, Гурванзагал сумдын нутагт 2,1-4,0 ц/га, Хөвсгөлийн Цагааннуур, Булганы Баян-Агт, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Сүхбаатар, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Халхгол, Чулуунхороот, Дашбалбар, Баян-Уул сумдын нутагт 4,1-6,0 ц/га, Сэлэнгийн Баянгол, Ерөө, Хэнтийн Дадал сумдын нутагт 6,1-7,3 ц/га байна.

 

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • Энэ арав хоногт говийн нутгаар 5 мм хүртэл бороо орсон боловч зуншлагын байдал өмнөхөөс төдийлөн сайжирсангүй. 
  • Арав хоногийн дундуур Хөвсгөлийн Их-Уул, Өмнөговийн Хүрмэн, Архангайн Жаргалант, Булганы Хутаг-Өндөр, Орхоны Жаргалант, сүүлчээр Хэнтийн Өлзийт, Сүхбаатарын Дарьганга сумдын нутгаар 13,0-23,9 мм голчтой мөндөр орсон байна.
  • Газар тариалангийн үйлдвэрлэлд усалгаа хийх, бордоо цацах зэрэг ажил явагдаж байна. Улаанбуудай ихэнх нутгаар голлолтын үе шатанд орж байгаа бол төмс хажуугийн нахианы үүслийн үе шатанд, Өвөрхангай, Хэнтий аймагт баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шатанд тус тус орсон мэдээтэй байна.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд отор хийх, хонь хяргах зэрэг ажил явагдаж байна.

6 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Агаарын температурын сарын дундаж ихэнх нутагт 15,1-20,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 4,7-15,0 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, Баруун хуурайн хоолой, Алтайн Өвөр говь болон говийн нутаг, Мэнэнгийн талаар 20,1-25,0 градус, Номин, Шаргын говь болон Ингэн хөөврийн хоолойгоор 25,1-28,5 градус дулаан (4 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу дунджаас 1,1-4,6 градусаар дулаан (5 дугаар зураг) байлаа

6 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 0,0-20,0 мм, Хөвсгөл, Орхон, Төв, Нийслэл, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 20,1-40,0 мм, Архангай, Булган, Хэнтийн ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнодын зарим, Увс, Ховд, Төв, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 40,1-80,0 мм, Архангайн Булган, Хэнтийн Жаргалтхаан, Дадал сумдын нутгаар 80,1-99,7 мм орсон. Харин Ховдын Эрдэнэбүрэн, Баянхонгорын Шинэжинст, Өмнөговийн Мандал-Овоо, Сэврэй, Дорноговийн Мандах, Айраг сумдын нутгаар бороо огт ороогүй байна (6 дугаар зураг). Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн ихэнх хэсгээр дунджаас бага, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу бороо (7 дугаар зураг) орсон байна.

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/09/20

23 цаг

0 32
O
CF
Цас
4 м/с

ӨНӨӨДӨР - 2018/09/20

1 33
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store