Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ

Монгол орны тариалангийн бүс нутгаар 2018 оны 6 дугаар сарын 1-ний статистикийн мэдээллээр 313.0 мянган га-д үр тариа тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 44 мянган га талбайгаар буурсан байна. Ийнхүү 2018 оны улаанбуудайн хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн улаанбуудайн ургацыг динамик–статистик загвараар  тооцоо хийж үзэхэд:

  • Увсын Баруунтуруун, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Булган, Хэнтий аймгийн тариалан бүхий нутгаар 10.2 – 14.3 ц/га;
  • Дорнодын Халхгол, Хөвсгөлийн Тариалан, Дархан-Уул аймгийн тариалангийн бүс нутгаар 8.1 - 10.0 ц/га;
  • Сэлэнгийн Баруунхараа, Орхон, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Өвөрхангайн Хархорин орчмын тариалан бүхий 6.0 - 8.0 ц/га ургац авах төлөвтэй байна.
Улаанбаатар - 2018/11/18

20 цаг

-14 6
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2018/11/18

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store