2018 оны зуншлагын тойм

Агаарын температурын дундаж 6,7,8 дугаар саруудад ихэнх нутагт 15,1-20,0 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 2,6-10,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар 10,1-15,0 градус, Их нууруудын хотгор, Баруун хуурайн хоолой, Алтайн Өвөр говь, говийн нутаг болон Монголын Дорнод талаар 20,1-25,0 градус, Номин, Шарга, Галба, Өөшийн говь, Ингэн хөөврийн хоолой, Хатан Суудалын талаар 25,1-29,8 градус дулаан байлаа.

Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 6-8 дугаар саруудад ихэнх нутагт дунджаас 1,1-4,6 градусаар дулаан, 7 дугаар сард нутгийн хойд хагаст дунджийн орчим байлаа.

Агаарын температур өдөртөө 30 градусыг давж 6 дугаар сард ихэнх нутагт 1-9 хоног, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Бурхантын хөндий болон говийн нутгаар 10-19 хоног, Алтайн Өвөр говиор 20-26 хоног, 7 дугаар сард говийн нутгийн хойд хэсэг 10-19 хоног, Нууруудын хөндий, Алтайн Өвөр болон өмнөд говиор 21-28 хоног халсан бол Монгол Алтай, Говь Алтай, Булнай, Тарвагатайн нуруу, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар өдөртөө агаарт 30 градусыг давж халаагүй. 8 дугаар сард ихэнх нутагт 1-19 хоног Баруун хуурайн хоолой, Алтайн Өвөр, Галбын говиор 20-28 хоног халсан байна.

Хөрсний гадарга дээр өдөртөө 6-7 дугаар сард уулархаг нутгаар 45-59 градус, тал хээр, говийн нутгаар 60-72 градус, 8 дугаар сард ихэнх нутгаар 51-64 градус, уулархаг нутгаар 40-50 градус хүрч халсан байна.

Хур тунадас 6 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 0-20,0 мм, Хөвсгөл, Орхон, Төв, Нийслэл, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 20,1-40,0 мм, Архангай, Булган, Хэнтийн ихэнх Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнодын зарим, Увс, Ховд, Төв, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 40,1-80,0 мм Архангайн, Булган, Хэнтийн Жаргалтхаан, Дадал сумдын нутгаар 80,1-99,7 мм орсон. Харин Ховдын Эрдэнэбүрэн, Баянхонгорын Шинэжинст, Өмнөговийн Мандал-Овоо, Сэврэй, Дорноговийн Мандах, Айраг сумдын нутгаар ороогүй, 7 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 50,1-100,0 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын зарим сжмдын нутагт 3,8-20,0 мм, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 20,1-50,0 мм, Архангай, Булган, Төвийн ихэнх, Увсын Тэс Зүүнговь, Өндөрхангай, Завханй Цагаанхайрхан, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Түнэл, Тосонцэнгэл, Баянзүрх, Тариалан, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Арбулаг, Өмнөговийн Хүрмэн, Баянтолгой, Даланзадгад, Өвөрхангайн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Хархорин, Хужирт, Уянга, Орхоны Жаргалант,Сэлэнгийн Мандал, Бугант, Баянгол, Дорноговийн Өргөн, Хэнтийн Батноров, Баянмөнх, Өндөрхаан, Өлзийт, Жаргалтхаан, Баян-Адрага, Сүхбаатарын Мөнххаан, Дорнодын Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баян-Уул сумдын нутгаар 100,1-150,0 мм, Увсын Зүүнхангай, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Архангайн Өндөр-Улаан, Батцэнгэл, Хашаат, Булганы Сэлэнгэ, Могод, Сайхан, Сэлэнгийн Хушаат, Сүхбаатар, Хэнтийн Баян-Овоо, Норовлин, Батширээт, Өмнөдэлгэр, Дадал, Цэнхэрмандал, Биндэр, Дорнодын Халхгол сумдын нутгаар 150,1-244,7 мм орсон, 8 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 50,1-100,0 мм, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутагт 2,5-20,0 мм, Говь-Алтайн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 20,1-50,0 мм, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Дорноговь, Дорнодын зарим, Завхан, Өмнөговь, Төв, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 100,1-150,0 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Архангайн Хангай, Өвөрхангайн Уянга сумдын нутгаар 150,1-225,7 мм орсон.

6 дугаар сард ихэнх нутагт буюу 70 гаруй хувьд дунджаас бага, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар буюу 30 хүрэхгүй хувьд дунджийн орчим ба түүнээс ахиу, 7 болон 8 дугаар сард ихэнх нутагт буюу 80 гаруй хувьд дунджаас ахиу, 20 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага тунадас орсон байна.

Бэлчээрийн ургамал хаврын сүүлч гэхэд нийт нутгийн 30 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар хэвийн, 70 гаруй хувьд дунд болон муу үнэлгээтэй байсан. 6 дугаар сарын сүүлч гэхэд төдийлөн сайжраагүй нийт нутгийн 30 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд үнэлгээтэй, нутгийн 40 орчим хувьд буюу Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн аймгуудын нутаг бараг бүхэлдээ, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Архангай, Сэлэнгэ, Дорнодын ганц нэг сумдад муу байсан бол зуншлагын байдал 7 дугаар сарын 10-ны байдаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд зэрэг, 30 орчим хувьд муу үнэлгээтэй байсан. 20-ны байдлаар нутгийн 60 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байв. Харин 7 дугаар сарын 31-ний байдлаар 70 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байж, зуншлагын байдал 7 дугаар сарын 2, 3 дугаар арав хоногт ихээхэн сайжирсан байна. 8 дугаар сарын сүүлч нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад  дунд, Увсын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй.

Бэлчээрийн ургамлын ургац 8 дугаар сарын 25-ны байдлаар ихэнх нутагт 0,0-6,0 ц/га, Увсын Өлгий, Завханы Сонгино, Хөвсгөлийн Цагааннуур, Архангайн Цахир, Чулуут, Хотонт, Өвөрхангайн Бат-Өлзий, Булганы Хутаг-Өндөр, Баян-Агт, Орхоны Улаантолгой, Сэлэнгийн Ерөө, Төвийн Заамар, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур, Дундговийн Мандалговь, Хэнтийн Баян-Овоо, Өлзийт сумдын нутагт 6,1-8,0 ц/га, Завханы Нөмрөг, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Архангайн Цэцэрлэг, Булганы Хишиг-Өндөр, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Баяншол, Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хэнтийн Норовлин, Дорнодын Гурванзагал, Халхгол сумдын нутагт 8,1-10,0 ц/га, Булганы Бугат, Сэлэнгийн Мандал, Төвийн Алтанбулаг, Угтаалцайдам, Хэнтийн Гурванбаян, Дадал, Дорнодын Чулуунхороот, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул сумдын нутагт 10,1-16,0 ц/га байлаа.

7 дугаар сарын эхэн хүртэл ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас бага, агаарын температур дунджаас дулаан, мөн ихэнх нутагт хөрсний гадарга дээр өдөртөө 40 градусыг давж халсан ба зарим үед 61-72 градус хүрч халж байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, бэлчээрийн ургамал гандах нөхцөл бүрдэж эхлээд байсан ч 7 дугаар сарын дунд үеээс хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж зуншлага сайжирсан. Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарсан байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/10/22

11 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2018/10/22

5 41
O
CF
Үүл багаснa

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store