Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Шишхэд, Хангай нуруунаас усжих Чулуут болон Завхан гол Дөрвөлжин сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 15-45 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна. 6 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 25 см давна.  Иймд дээр дурьдсан голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-18

Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөс 1-7 градусаар дулаарч, зүүн хагаст 1-8 градусаар сэрүүсчээ

Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөс 1-7 градусаар дулаарсан бол зүүн хагаст 1-8 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, Алтайн өвөр говь болон, говийн нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус байлаа. Харин шөнөдөө  баруун аймгуудын нутгаар 1-5 градусаар дулаарч, бусад нутгаар 1-8 градусаар өмнөх шөнөөс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0...-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр +6....+11 градус, бусад нутгаар +1...+5 градус хонов. 

Хур тунадасны тухайд Сүхбаатарын Дарьганга, Дорноговийн Улаан-Уул, Өвөрхангайн Баруунхайрхан, Дорнодын Хөлөнбуйрд 0.5-1.0 мм бороо орлоо. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэв.

 

<< Буцах
Улаанбаатар - 2019/06/18

20 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/18

25 77
O
CF
Бага зэргийн бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store