Онцлох мэдээ: 2020 оны 3 дугаар сарын 21 -ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 15.8 % нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна. Жишээлбэл: Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км  байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30%  цастай,  цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.  Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-03-21

Энэ жилийн анхны бороо орлоо

 Өнгөрсөн хоногт Ховд аймагт анхны бороо орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Говь-Алтай,  Баянхонгорын хойд, Ховд, Архангайн баруун хэсгээр 1.0-42.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Хяргасд 46.0 см, Малчинд 42.0 см, Завханы Баянтэсэд 32.0 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Тэс, Зүүнговь, Түргэн, Завханы Тэс, Их-Уул, Тосонцэнгэл 25.0-28.0 см, Завханы Яруу, Алдархаан, Байнхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Увсын Өмнөговь, Давст, Хөвсгөлийн Жаргалан 13.0-20.0 см, Баян-Өлгийн Даян, Завханы Улиастай, Цэцэн-Уул, Идэр, Тэлмэн, Хөвсгөлийн Чандагат, Увсын Сагил, Цагаанхайрхан 6.0-11.0 см зузаан цастай  байна.
Тунадас: Өнгөрсөн хоногт Увсын нутгаар 0.2-17.0 мм их цас Баян-Өлгийн нутаг, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийн баруун хэсгээр хэсгээр 0.0-3.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Өмнөговьд 17.0 мм, Улаангомд 10.0 мм, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь, Өлгий, Баруунтуруун, Тэсд 5.0-9.0 мм их цас орсон байна. Ховд аймагт анхны бороо орсон байна.
Температур их: Өчигдөр өдөр өмнөх өдрөөсөө баруун аймгуудын нутгаар 1-7 градус хүйтэрч бусад нутгаар 1-8 градусаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...-7 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Халх голын хөндийгөөр +2..+9 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангийн тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө өмнөх өдрөөсөө баруун аймгуудын нутгаар 1-12 градус хүйтэрч бусад нутгаар 1-12 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -8...-14 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+9 градус, бусад нутгаар +2...-3 градус хонов.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 7-12 м/с, баруун аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 27 м/с хүрч ширүүсч аюултай үзэгдэлийн хэмжээнд хүрсэн байна.

Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө +15...+17 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...-4 градус, бусад хэсгээр 0...+2 градус хонов.

 
<< Буцах
Улаанбаатар - 2020/03/31

20 цаг

0 32
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/03/31

3 37
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store