Онцлох мэдээ:         7 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджийг 10-50 см  зарим голууд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал: Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд болон Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Урдтамир, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Хэрлэн, Түргэн болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 12-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 40 см нэмэгдэж , үерийн түвшинг 30 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд 20 см , Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                        2020-07-11

Өчигдөр өдөр 7 дугаар сард ажиглагддаг агаарын температуртай өдөр байлаа

Өчигдөр өдөр 7 дугаар сард ажиглагддаг агаарын температуртай халуун өдөр байлаа. Тодруулбал, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус байсан бол Улаанбаатар хотод +28...+30 градус байв. 

Тунадас: Монгол-Алтайн уулс болон, Увс нуурын хотгороор бага зэргийн бороо орж,  Баян-Өлгийн Улаанхуст 3,0мм, Өлгий хотод 0,6мм, Увсын Хөхтолгойд 0,8мм, бусад хэсгээр 0,0-0,5мм тунадас оржээ.

Температур бага: Өнгөрсөн шөнө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2....+5 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+21 градус, бусад нутгаар +7...+14 градус хонов.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч зөөлөн, шороон шуурга шуурсан байна. 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/11

17 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/11

22 71
O
CF
Бага зэргийн бороо

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store