Онцлох мэдээ: 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай орны зарим  гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нимгэрч, мөсний нягт багасаж, мөс хэврэгшиж байгаа тул  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-03-01

Өчигдөр өдөр цас багатай энгэр ээвэр газраар -2...+4 градус байлаа

2021 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 18-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Хэнтийн ихэнх нутаг, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цас орж, Хэнтийн Дадал, Баян-Овоод 1,0 мм, Дарханд 0,7мм, Хэнтийн Биндэрт 0,6мм, бусад хэсгээр 0.0-0.5 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Говь-Алтай, Завхан,  Булган, Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Ховд, Архангай, Дорнодын өмнөд хэсгээр 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугант, Сүхбаатарын Эрдэнэцагаанд  15 см, Сүхбаатарын Асгат 14 см, Увсын Давст, Завханы Цагаанчулуут, Баян-Уул,  Баянхонгорын  Байдраг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Хэнтийн Оргил, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатар, Халзан, Дарьганга сумдын нутгаар 11-13 см,  Увсын Баруунтуруун, Сагил, Түргэн, Баянхонгорын Галуут, Эрдэнэцогт, Хөвсгөлийн Баянзүрх, Өвөрхангайн Бүрд, Сэлэнгийн Хүдэр, Төв аймгийн Баян-Өнжүүл, Борнуур, Хэнтийн Өлзийт, Сүхбаатарын Наран, сумдын нутгаар 10 см, бусад сумдын нутгаар 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна.

Температур их: Өчигдөр өдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -24...-30 градус, Хангай, Хөвсгөл уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр -11....-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -2...+4 градус,  бусад нутгаар -4...-9 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -32...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа,  Ерөө, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -26...-31, цас багатай энгэр ээвэр газраар -14...-19 градус,  бусад нутгаар -20...-25 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28 градус, бусад хэсгээр -20 градус, өдөртөө -6 градус байв. 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/05

14 цаг

-7 19
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/05

-5 23
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store