Онцлох мэдээ: 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний нягт багасаж, зузаарлын эрчим буурч мөс хэврэгшин голын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна Гадаргын усны судалгааны хэлтэс  

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-42 градус байлаа

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл,  Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Сүхбаатарын хойд, Сэлэнгийн баруун, Архангайн зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 15см, Завханы Улиастай, Баянтэст 12см, Хөвсгөлийн Хатгалд 15 см бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-42 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус байсан бол шөнөдөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -41...-47 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32...-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -23...-26 градус, бусад нутгаар -29...-34 градус хоносон байна. ​
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -20...-22 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -36...-38 градус, бусад хэсгээр -29...-31 градус хүйтэн хонолоо.
<< Буцах
Улаанбаатар - 2019/03/20

14 цаг

-5 23
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/03/20

-3 26
O
CF
Үүл багаснa

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store