Онцлох мэдээ: 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний нягт багасаж, зузаарлын эрчим буурч мөс хэврэгшин голын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна Гадаргын усны судалгааны хэлтэс  

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -33...-44 градус хүйтэн байлаа

Өнгөрсөн хоногт Дорнодын зарим газар, Дарханы Шарын голд 0.0-2.2 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Халх голд 2.2 мм, Сүмбэрт 0.7 мм, Баянуулд, Матад 0.2 мм, Дарханы Шарын голд 1.0 мм цас орсон байна. 

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Дорноговийн хойд, Төв аймгийн баруун, Архангай, Дундговийн зарим газраар 1.0-20 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см байна. 
Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -33...-44 градус, Завхан голын эх, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -23...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -6...-14 градус, бусад нутгаар -15..-22 градус байлаа харин шөнөдөө Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -40...-47 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -31...-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг,цас багатай энгэр ээвэр газраар -18...-24 градус, бусад нутгаар -25...-31 градус хоносон байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө -20 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -37 градус, бусад хэсгээр -30...-32 градус хонолоо.
<< Буцах
Улаанбаатар - 2019/03/20

14 цаг

-5 23
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/03/20

-3 26
O
CF
Үүл багаснa

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store