Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-31 градус хүйтэн байлаа

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэсд 33.0 см, Увсын Малчин, Завханы Их-Уулд 27.0 см, Завханы Тосонцэнгэлд 26.0 см, Увсын Хяргас, Завханы Тэс, Сэлэнгийн Бугант, Хүдэрт 20-22 см, Увсын Баруунтуруун, Улаангом, Тэс, Зүүнговь, Завханы Улиастай, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Хөвсгөлийн Жаргалан, Чандагат, Чандмань-Өндөр, Булганы Хангал, Бугат, Хэнтийн Батширээт, Баян-Адрага, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Сүхбаатарт 12-17 см, Увсын Давст, Сагил, Түргэн, Завханы Отгон, Нөмрөг, Цэцэн-Уул, Алдархаан, Сантмаргац, Сонгино, Яруу, Хөвсгөлийн Галт, Цагаан-Үүр, Рашаант, Тариалан, Их-Уул, Улаан-Уул, Цагааннуур, Булганы Ингэттолгой, Тэшиг, Орхон, Баян-Агт, Хэнтийн Өндөрхаан, Батноров, Дадал, Биндэр, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Гурванбаян, Дорнодын Цагаан-Овоо, Сүхбаатарын Дарьганга, Түмэнцогт, Мөнххаан, Наран, Уулбаян, Халзан, Баруун-Уртад 6-11 см, бусад нутгаар 1-5 см  зузаан цастай байна. 

Температур их: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн тал нутгаар -17...-23 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1-8 градус, бусад нутгаар -10...-17 градус байв. 

Температур бага: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Орхон Туулын  бэлчир, Хэнтэйн уулархаг нутгаар -36...-41 градус, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Эг-Үүр, Байдраг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр -30...-36 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -14...-21градус, бусад нутгаар -22...-29 градус хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор:  Цас ороогүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Өчигдөр өдөр -13...-15 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр  -25...-27 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/02/19

11 цаг

-11 12
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/02/19

-6 21
O
CF
Үүлшинэ

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store