Өчигдөр өдөр Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар, Хэрлэн, Улз голын хөндий, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +33...+38 градус хүрч халсан байна

2020 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 23-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Архангай, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Баянхонгорын хойд, Говь-Алтай, Булган, Өмнөговийн баруун, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн зарим газраар 0.1-32.0 мм бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсноос хамгийн их нь  Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Тэлмэн 32.0мм, Завханы Баянхайрхан 30.0мм, Улиастай 24.0мм, Алдархаан 20.0мм, Архангайн Цахир 19.0мм, Завханы Ургамал 18.0мм,  Хөвсгөлийн Мөрөн 17.0мм, Увсын Өндөрхангай, Баян-Өлгийн Баяннуур 15.0мм, Хөвсгөлийн Хатгал, Баян-Өлгийн Улаанхус 14.0мм, Завханы Цагаанхайрхан, Увсын Цагаанхайрхан, Архангайн Цэцэрлэг 13.0мм,  Хөвсгөлийн  Жаргалан, Тосонцэнгэл, Булганы Сайхан, Завханы Тэс 11.0мм, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Түдэвтэй, Цагаанчулуут, Хөвсгөлийн Чандмань-Өндөр сумдын нутгаар 10.0 мм бороо орсон байна.

Температур их:  Өчигдөр нутгийн зүүн хагаст 1-7 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +15...+24 градус, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар,  Хэрлэн, Улз голын хөндий, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +33...+38 градус,  Их нууруудын хотгороор +23...+28 градус,  бусад нутгаар +28...+33 градус дулаан байв. 

Температур бага: Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хагаст 1-15 градусаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +5...+12 градус, говийн бүс нутаг Орхон Сэлэнгийн сав газар, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +19...+25 градус, бусад нутгаар +13...+19 градус хоносон байна
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна. 

Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн шөнө 0.5-1.0 мм бороо орсон. Салхи зүүн өмнөөс 3-8 м/с. Өчигдөр өдөр +33...+35 градус, өнгөрсөн шөнө +18...+19 градус  хонов.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/06

2 цаг

19 66
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/05

26 78
O
CF
Дуу цахилгаантай аадар бороо

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store