Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөс 1-8 градусаар сэрүүсчээ

Өнгөрсөн хоногт  Баян-Өлгий, Ховд, Завханы нутаг, Увсын өмнөд, Хөвсгөл, Говь-Алтайн баруун хэсгээр,  Өмнөговь, Дундговийн зарим газраар 0.1-30.0 мм хур тунадас орсон ба хамгийн их нь Ховдын Ховд хот орчмоор 30,0мм, Дунд-Ус орчмоор 24,0мм, Чандмань орчмоор 19,0мм тунадас орсон байна. 

Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөс 1-8 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор +8...+14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +20...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байв. Харин шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж, Улз  голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +9... +14 градус, бусад нутгаар +3...+9 градус дулаан хонов. 

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-16 метр хүрч ширүүссэн байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/10/22

11 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2018/10/22

5 41
O
CF
Үүл багаснa

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store