Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-12 градусаар хүйтэрлээ

Цасны зузаан:  Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ,Төв,  Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өмнөговь, Дундговийн баруун, Дорноговийн зарим газраар 1-27.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 27.0см, Завханы Баянтэст 25.0см, Завханы Их-уул, Тосонцэнгэл, Сэлэнгийн Бугантад 20см, Увсын Хяргасд 19см, Сэлэнгийн Хүдэрт 17см, Завханы Тэс, Баянхайрхан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Хөвсгөлийн Жаргалан, Чандмань-Өндөр, Хэнтийн Дадалд 12-13см, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хөвсгөлийн Чандгат, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр,  Завханы Түдэвтэй, Хэнтийн Батширээт, Гурванбаян, Булганы Хангалд 10-11 см зузаан цастай байна.   

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Хүрмэнд 2.0мм, Баяндалайд 1.0мм цас орсон байна.
Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-12 градусаар хүйтэрч Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх болон Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-28 градус, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -1...-8 градус, бусад нутгаар -8...-15 градус хүйтэн байв. 
Температур бага:  Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-37 градус, Хүрэн бэлчир орчим, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр -24...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, цас багатай энгэр ээвэр нутгаар -12...-18 градус, бусад нутгаар -17...-26 градус хүйтэн хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. Өчигдөр өдөр -13...-15 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -32 градус орчим, бусад хэсгээр  -25  градус хүйтэн байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/18

23 цаг

10 50
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/18

19 66
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store