Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-12 градусаар дулаарчээ

Өнгөрсөн хоногт Увсын Улаангомд 0.0 мм цас орсон байна. Бусад газраар цас ороогүй.

Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын ихэнх нутаг, Ховдын баруун өмнөд, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгийн зүүн, Говь-Алтай, Булган, Хэнтийн хойд хэсэг, Архангайн зарим газраар 0-16 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Увсын Зүүнговь, Малчин,  Хөвсгөлийн Хатгал, Улаан-Уулд 13-16 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-12 градусаар дулаарч  Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг  нутаг, Тэс голын хөндийгөөр -12...-19 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 0...+6 градус, бусад нутгаар +1...-9 градус байв. 

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-11 градусаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -19...-25 градус, Монгол-Алтайн нуруу, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-10 градус, бусад нутгаар -9...-19 градус хоносон байна.

Өнгөрсөн хоногт салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -4...-6 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -21 градус, бусад хэсгээр -15...-19 градус хоносон байна.

<< Буцах
Улаанбаатар - 2018/12/11

17 цаг

-16 3
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2018/12/11

-15 5
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store