Өчигдөр өдөр ихэнх нутгаар онцгой дулаан өдрүүдийн нэг байлаа

 Өнгөрсөн хоногт Баян-Өлгийн өмнөд, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн зарим газраар 0.0-6.0 мм бороо орлоо. Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Хөвсгөлийн Цагааннуурт 6.0 мм, Шинэ-Идэрт 4.0 мм, Завханы Тосонцэнгэлд 5.0 мм, Их-Уулд 4.0 мм бороо орсон байна.

Өчигдөр өдөр нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэсийн голын хөндийгөөр  +15...+20 градус, Алтайн өвөр говь, говь талын нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +20...+27 градус  дулаан буюу ихэнх нутгаар тухайн өдрийн үнэмлэхүй их температураас 1-4 градусаар дулаан байв.
Шөнөдөө Алтай, Хангай,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 2 градус дулаан,  Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +10...+19 градус,  бусад нутгаар +3...+9 градус дулаан хонов.
Өнгөрсөн хоногт бороо ороогүй . Салхи зүүн өмнөөс 2-7 м/с. Өдөртөө +24...+26 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...+3 градус, бусад нутгаар +7...+9 градус дулаан хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/16

11 цаг

5 41
O
CF
Утаа
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/16

12 53
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store