Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдийч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан  голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна  

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-8 градусаар дулаарчээ

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар цас ороогүй. Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгийн нутаг, Баян-Өлгий, Сэлэнгийн өмнөд, Ховдын баруун, Архангай, Сүхбаатарын зүүн хэсгээр 0-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд-16 см, Увсын Малчин, Завханы Улиастайд-8 см, Увсын Баруун-туруун, Завханы Тэс, Дорнодын Дашбалбарт-5-7 см цасан бүрхүүл тогтсон байна

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-8 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр  +11...+16 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байсан бол шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөсөө 5-12 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -9...-16 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0...+6 градус, бусад нутгаар +1...-6 градус  хонов. Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтай, Хангайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/04/24

14 цаг

2 35
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/24

6 42
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store