Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-3 градусаар сэрүүсчээ

Өнгөрсөн хоногт бүх нутгаар цас ороогүй байна. Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сүхбаатарын зүүн хэсгээр 1,0-17 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 18 см, Увсын Малчин 14 см, Хяргаст 12 см, Хөвсгөлийн Улаан-уулд 12 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-3 градусаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+5 градус дулаан, бусад нутгаар -5 градус хүйтнээс +2 градус дулаан байв.

Харин өнгөрсөн шөнийн тухайд баруун болон төвийн аймгуудын нутгаар өмнөх шөнөөс 1-6 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17..-25 градус, бусад нутгаар  -7..-14 градус хүйтэн хонолоо. 

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр салхитай байв.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй.  Өдөртөө -2...-3 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18 градус бусад хэсгээр -12...-13 градус хүйтэн хонов.

<< Буцах

Урьдчилан сэргийлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2018/11/13

8 цаг

-6 21
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2018/11/13

-4 24
O
CF
Бага зэргийн цас

12 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store