Онцлох мэдээ: 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Өчигдөр өдөр Говь-Алтайн Бугатад салхи түр зуур секундэд 34 метр хүрсэн нь цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрлээ

Өнгөрсөн хоногт баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0,0-21.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хэнтийн Дадалд 21.0 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Хатгал, Тариалан, Эрдэнэбулган, Архангайн Цэцэрлэг, Эрдэнэтэд 5.0-10.0 мм орсон байна.  

Өнөө өглөөний 08 цагийн өртөө харуулын талбай дээрх хэмжилтийн мэдээгээр Хөвсгөлийн ихэнх сумдаар, Увс, Завхан, Хэнтийн хойд, Архангай, Булганы зүүн хэсгийн сумдаар 1-18 см цасан бүрхүүл тогтсоноос Хөвсгөлийн Эрдэнэбулганд 18 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 13 см, Хөвсгөлийн Хатгал, Шинэ-Идэр, Архангайн Түвшрүүлэх, Хэнтийн Дадал зэрэг сумуудад 9-12 см цасны зузаантай байна.
Өчигдөр өдөр говийн бүс нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өмнөх өдрөөсөө 5-10 градусаар дулаарч +21...+26 градус, төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өмнөх өдрөөсөө 11-16 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус байв
Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хагаст 9-14 градусаар хүйтэрч хоносон бөгөөд Дорнод, Дарьгангын тал нутгаар -3..+2 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -4...-9 градус байлаа.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-20 метр, зарим үед секундэд 24-29 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Говь-Алтайн Бугатад түр зуур секундэд 34 метр, Дорноговийн Сайншанд, Хөвсгөл, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дарьгангад түр зуур секундэд 27-29 метр хүрч салхилсан нь  цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.6 мм бороо, нойтон цас орлоо. Салхи баруун хойноос 7-12 метр. Өчигдөр өдөр сэрүүсч +5...+7 градус, өнгөрсөн шөнө 0 градус орчим байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/07/17

14 цаг

28 82
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/07/17

30 86
O
CF
Аянга цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store