
Өчигдөр өдөр говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр +31...+38 градус хүрч халлаа
2020 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний 08 цаг хүртэлх
цаг агаарын тойм
Тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-45.0 мм бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсноос хамгийн их нь Ховдын Чандманьд 45.0 мм, Говь-Алтайн Хөхморьтод 20.0 мм, Увсын Цагаанхайрханд 19,0 мм, Завханы Дөрвөлжинд 18.0мм бороо орсон байна. Бусад нутгаар 0.0-16.0мм бороо орсон байна.
Температур их: Өчигдөр өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 25...+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр +31...+38 градус, бусад нутгаар +20...+25 градус байлаа.
Температур бага: Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +2...+9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+24 градус, бусад нутгаар +10...+16 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өчигдөр өдөр +22...+24 градус, өнгөрсөн шөнө +12...+14 градус хонов.

Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/27



7 м/с


Шинэ мэдээ

