Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгаар өмнөх өдрөөс 1-9 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-10 градусаар дулаарсан байна

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн нутаг, Баянхонгор, Хэнтийн хойд,  Дорноговь, Дорнод, Сүхбаатарын зүүн, Төв аймгийн баруун хэсгээр, Говь-Алтай, Архангайн зарим газраар 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см цасан бүрхүүл тогтсон байна.

Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгаар өмнөх өдрөөс 1-9 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-10 градусаар дулаарсан байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26...-38 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -5...-9 градус, бусад нутгаар  -8...-17 градус хүйтэн байв. 
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 1-10 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -37...-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -27...-38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон тал хээрийн нутгаар  -16...-21 градус, бусад нутгаар -21...-30 градус хүйтэн хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өдөртөө -13...-15 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-26 градус хүйтэн хонов.
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/02/17

11 цаг

-16 3
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/02/17

-7 19
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store