Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.  

Өчигдөр өдөр Алтайн уулархаг нутаг болон говь талын нутгаар салхи секундэд 16-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурлаа

 Өнгөрсөн хоногт Баян-Өлгий , Ховд, Говь-Алтай , Сэлэнгийн өмнөд ,Төв аймгийн баруун хойд,  УвсӨвөрхангайХөвсгөлХэнтийн  хойд, Булганы ихэнх нутгаар 0-2,0 мм цас орсноос хамгийн их нь Булган, Булганы Хишиг-Өндөр, Орхон,Эрдэнэт,Ховдын Алтай ,Үенч, Увсын Түргэнд 2.0 мм, цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Говь-Алтай, Төв аймгийн өмнө болон хойд хэсгээр , Архангай, Дорнодын зүүн хэсэг,Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 1-21 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 21 см, Малчинд18 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 17 см,  Улаамгом 16 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Завханы Баянтэсд 14 см, Улиастайд 12 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөртөө ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -20..-25 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгийн голын хөндийгөөр -11...-18 градус, Булганы өмнөд хэсэг болон говийн бүс нутгаар +2  дулаанаас...-4 градус хүйтэн , бусад нутгаар  -0...-13 градус хүйтэн байв.
Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32.....-39 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчимоор -25.....-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  -8.....-14 градус, бусад нутгаар -16.....-22 градус хүйтэн хонов.  
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-14 метр,  өчигдөр өдөр Алтайн уулархаг нутаг болон говь талын нутгаар секундэд 16-20 метр хүртэл  ширүүсч шороон шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө ялимгуй цас оров. Салхи секундэд 6-11 метр. Өчигдөр өдөр -5 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21 градус, бусад хэсгээр -17..-18 градус хүйтэн хонов.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/04/18

23 цаг

9 48
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/18

15 59
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store