Өчигдөр буюу 6 дугаар сарын 21-нд Төв аймгийн Зуунмод хотод 69.0 мм усархаг, аадар бороо орлоо

Өнгөрсөн 7 хоногт: 15-19-нд ихэнх нутгаар халж, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 39 градус хүрч халсан байна.

15-18-нд баруун, төвийн аймгуудын зарим газраар, 19-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 20-22-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.3-69.0 мм дуу цахилгаантай усархаг аадар бороо орсон байна.  21-нд Төв аймгийн Зуунмод хотод 69.0 мм, Баянчандманьд 40.0 мм, Мааньтад 39.0 мм, Лүнд 27.0мм, Чойрт 26.0 мм түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орсон байна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, зарим үед секундэд 35 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан байна.

Тунадас: 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-19-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21, 22-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.8-77.0 мм хэмжээтэй орсон байна. Төв аймгийн Зуунмод хотод 77.0 мм, Мөнгөнморьтод 61.0 мм, Тэрэлжэд 52.0 мм, Баянчандманьд 44.3 мм, Мааньтад 39.0 мм, Архангайн Эрдэнэмандалд 36.0мм усархаг аадар бороо орсон байна.

 

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +23...+28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34...+39 градус, бусад нутгаар +29...+34 градус хүрч халсан байна.

 

Агаарын хамгийн бага температур: 19-ноос шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2....+3 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр  +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус байв.

 

Cалхи: 15-нд Алтайн салбар уулсаар, 16-18-нд говь, тал, хээрийн бүс нутгаар, 19, 20-нд зарим газраар, 21, 22 говь, талын нутгаар секундэд 19-24 метр,  зарим үед секундэд 35 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.

 

Улаанбаатар хот орчмоор: 18-нд 0.8-4.0 мм, 21-нд 5.0-18.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи 19 ,20-нд зарим үед секундэд 13-18 метр хүрч ширүүссэн, бусад хугацаанд секундэд 6-11 метр байв. 15-19-нд халж шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +31...+33 градус, 20-ноос сэрүүсч шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +21...+23 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/05

2 цаг

14 57
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/04

25 77
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store