Цас орж, цасан шуурга шуурч байна

2016 оны 11 дүгээр 17-ны өдөр  Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хэнтийн  зарим газраар, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар 0.0-6.0мм цасорсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Улиастайд 4 мм, Алдархаанд 3 мм, Архангайн Жаргалант, Цахир 6 мм байна.

Өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан, Архангай, Төв, Хэнтийн нутгаар, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр 0.0-8.0мм орсноос хамгийн их цас нь Төв аймгийн Зуун модод 4 мм, Улаанбаатар хот орчмоор 8 мм цас орсон байна. Үүний улмаас цасны зузаан 0-14 см-ээр нэмэгдэж станц харуулын цасны зузааны ажиглалтын мэдээгээр Увсын Түргэн 40 см, Малчин 38 см, Хяргас 37 см, Ховдын Байтаг 39 см, Үенч 29 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 29 см, Улаанбаатар хот орчмоор 9-21 см цасан бүрхүүлтэй болсон байна. Түүнчлэн Завханы өмнөд, Төв аймгийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурчээ.

<< Буцах
Улаанбаатар - 2017/05/29

5 цаг

7 44
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2017/05/28

24 75
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store