Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа амжилттай үргэлжилж байна

2018 оны 5 дугаар сарын 8-ны байдлаар Монгол орны нутгаар түймэргүй байгаа хэдийч Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Төв , Булган, Сэлэнгэ аймгийн зарим сумдаар Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт байна. 2018.05.07-08 өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа аймгууд дахь цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүд амжилттай ажилласан мэдээллүүд ирж байна.

Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн “Алтай бороо-1”, “Алтай бороо-2” экспедицүүд Баян-Уул, Хөхморьт, Дарви сумдын нутгаар, Тонхил, Жаргалан, Баян-Уул, Төгрөг, Бугат сумдын газрын генераторууд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулсны үр дүнд аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг, Дарви, Тонхил, Шарга, Төгрөг, Халиун, Цээл сумдын нутгаар 0,1мм-4,0мм хур тунадас, уул нуруугаараа цас орж байна.

Баян-Өлгий аймгийн УЦУОШТ-ийн “Өлгий -Бороо-1” экспедиц 2018 оны 5-р сарын 06-наас 07-нд шилжих шөнө үүлэнд зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай явууллаа. Үүний үр дүнд Алтай, Толбо, Дэлүүн, Булган сумдад хур тунадас орлоо.

Булган аймгийн УЦУОШТ-ийн " Булган бороо-1" экспедиц 2018 оны 5 дугаар сарын 8-ны 04-05 цагийн үед Баян-Агт сумын нутаг Хөшигт гэдэг газар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явууллаа.

Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн "Мөрөн бороо-1" экспедиц 2018 оны 5 дугаар сарын 8-ны 02 цагийн үед Цагаан бургасны давааны аманд (Бүрэнтогтох сумын нутаг) нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явууллаа

Ховд аймгийн УЦУОШТ-ийн "Ховд-Бороо 1" экспедиц 2018 оны 05 дугаар сарын 7-ны өглөө 06 цаг 50 минутанд Чандмань сумын Жаргалант багийн Сүвээгийн эх гэдэг цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай явуулж тухайн сумын бүх нутгаар бороо буюу нойтон цас орсон.  "Ховд бороо 2" экспедиц Жаргалант, Ховд сумдын нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг тус тус  явуулсан байна.

     

<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

             Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булганы өмнө
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2018/10/21

11 цаг

6 42
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2018/10/21

6 42
O
CF
Бага зэргийн хур тунадас

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store