ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ

2016 Оны 11 дүгээр сарын 17-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 18-19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зарим газраар цас орж, говь тал хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа нэмэгдэх төлөвтэй байна.

Сибирийн хүйтэн агаар энэ сарын 18-наас манай нутгийн хойд хэсгээр түрж, 19-21-нд Монголын ихэнх нутгаар байрлах тул 19-нөөс бүх нутгаар эрс хүйтэрч шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хан-Хөхий, Хархираа, Түргэний уулс хоорондын хөндий, Дархадын хотгороор -42…-47 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35…-40 градус хүрч хүйтний эрч эрс чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Сүүлийн 10 жилд тохиолдоогүй хамгийн хүйтэн 11 дүгээр сар болох гэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буйг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 10 жилийн хугацаан дахь хамгийн цочир хүйтрэлт болох гэж байгаа мэтээр бичиж, ярьж байгаа нь буруу ташаа ойлголт юм. 11 дүгээр сарын тухайд 1990 оны 11 дүгээр сард Завханы Цэцэн-Уул суманд -43 градус хүрч хүйтэрч байжээ. Харин хамгийн их хүйтрэлт 2016 оны 1 дүгээр сард Завхан аймгийн Отгон, Цэцэн-уул суманд -55 градус хүрч хүйтэрч байсан байна. Иймд 10 жилд огт тохиолдож байгаагүй хүйтрэлт хэмээн ойлгож болохгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас албан ёсоор мэдээлж байна.

Түүнчлэн нийт нутгаар -47 градус хүрч хүйтэрнэ гэж мэдээлж байгаа нь мөн ташаа мэдээлэл юм. -47 градус хүрч хүйтэрч болзошгүй бүс нутгууд нь дээр дурдсан хүйтэн байдаг болон цас ихтэй байгаа бүс нутгууд болно.

<< Буцах
Улаанбаатар - 2017/03/30

20 цаг

5 41
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2017/03/30

7 44
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store