Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутаг: 9 дүгээр сарын 1-нд үүлэрхэг. Үдээс өмнө ихэнх нутгаар, үдээс хойшдоо нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10м/с, Алтайн уулсаар үе үе 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Монгол Алтай, Хангай, Хан Хөхий уулархаг нутаг, Хүрэн бэлчирээр шөнөдөө 1-6 градус өдөртөө 10-15 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 14-19 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутаг: 9 дүгээр сарын 1-нд үүлэрхэг. Үдээс өмнө Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар, үдээс хойшдоо Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи үдээс өмнө өмнөөс 4-9м/с, үдээс хойш баруун хойноос 7-12м/с. Агаарын температур Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. 

Зүүн аймгуудын нутаг: 9 дүгээр сарын 1-нд үдээс өмнө солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Үдээс хойшдоо үүлэрхэг. Зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи үдээс өмнө өмнөөс, үдээс хойш баруун хойноос 5-10м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 

Говийн аймгуудын нутаг: 9 дүгээр сарын 1-нд үүлэрхэг. Үдээс өмнө Дундговийн баруун, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр, үдээс хойшдоо нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи үдээс өмнө баруун өмнөөс 4-9м/с, үдээс хойш баруун хойноос зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчимд: 9 дүгээр сарын 1-ний өдрийн 09-14 цагийн хооронд: Солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи өмнөөс 3-8 м/с. Агаарын температур 14-16 градус дулаан байна. 14-19 цагийн хооронд: Үүлшинэ, бороо орно. Салхи баруунаас 6-11м/с. Агаарын температур 17-19 градус, оройдоо сэрүүснэ.

<< Буцах
Улаанбаатар - 2018/11/18

17 цаг

-10 14
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2018/11/18

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store