Онцлох мэдээ: 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Хаврын шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Өнгөрсөн өдрүүдэд Монгол орны ихэнх нутгийг хамарч орсон цас хайлж  гол мөрний сав болон гуу жалгаар дамжин шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж  байна.

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/07/17

14 цаг

28 82
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/07/17

30 86
O
CF
Аянга цахилгаантай аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store