Ус цаг уур, орчны мэдээллийн нэгдсэн сан

Гарчиг

Уур амьсгалын ажиглалтын сүлжээ, ажиглалтын голлох элемент, үзэгдэл

Хураангуй 

       Одоогоор цаг уурын сүлжээний 315 өртөө, харуул ажиллаж, Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын хөтөлбөрөөр хоногт өртөөд 8 удаа, харуулд 3 удаа агаарын даралт, агаар, хөрсний гадаргын температур, агаарын чийгшил, хур тунадас, салхи, цасан бүрхүүлийн тархац, ба зузаан,  агаарын үзэгдэлд байнгын ажиглалт хийж байна. 

 

Зураг 1. Цаг уурын өртөөдийн байршил

 

Зураг 2. Цаг уурын харуулуудын байршил

       Цаг уурын өртөөд 1936 оноос 1975 он хүртэл уур амьсгалын ажиглалтыг орон нутгийн дундаж цагаар, хийдэг байсан бол 1975 оны 1 дүгээр сарын 1-нээс уг ажиглалтын мэдээг /23, 02, 05, 08, 11,14, 17, 20, Улаанбаатар цагаар/ хийдэг болсон.

Цаг уурын өртөө харуулуудын ажиглалтын 10-70 жилийн мэдээллийн санг бүрдүүлээд байна.  Уг мэдээллийн санд цаг уурын өртөөний ажиглалтын 1936-1974 оны 4 хугацааны, үндсэн 8 элементийн, 1975 оноос өнөөг хүртлэх 8 хугацааны элемент, үзэгдлийн  мэдээлэл, цаг уурын харуулын ажиглалтын 1999 оноос өнөөг хүртлэх 3 хугацааны мэдээ тоон хэлбэрээр хадгалагдаж байна. 

Зорилго

      Цаг уурын өртөө, харуулуудын олон жилийн мэдээг хуримтлуулж, сар жилийн эмхэтгэл, Монгол орны  уур амьсгалын  лавлах боловсруулах,  уур амьсгалын горимын судалгаа хийдэг.

 

Гарчиг

Агаар мандлын  дээд давхаргын цаг уурын горимын мэдээ

Хураангуй 

Агаар мандлын  дээд давхаргын цаг уурын элемэнтүүдийг тодорхойлдог. Аэрологийн станцуудад  олон  улсын Гринвичийн цагаар 00, 12 цагт хөөргөлт хийнэ. Одоогоор аэрологийн 4-н станц хөөргөлт хийж байгаа бөгөөд Улаанбаатар, Даланзадгад станцууд  00, 12 цагт, Мөрөн станц 00 цагт, Улаангом станц 12 цагт  хөөргөлт хийж байна. Радиозонд хөөргөлтийн мэдээг өдөр, сар бүрээр авдаг. Аэрологийн мэдээлэл нь 1958 оноос 2011 хүртэл төрөлжсөн сан байдлаар хадгалагдаж байна.

Зорилго

Аэрологийн станцууд ажиглалтыг тогтоосон хугацаанд хийж үр дүнг нь коод хэлбэрээр олон улсын солилцоонд гарган цаг агаарын төрөл бүрийн урьдчилсан мэдээ гаргах, нислэгийн аюулгүй байдлыг хангах, монгол орны уур амьсгалын судалгаа, сар жилийн эмхэтгэл, лавлах боловсруулах мэдээ, горимын мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор бүрдүүлдэг.

 

Гарчиг

Нарны цацрагийн ажиглалтын сүлжээ

Хураангуй 

Монгол улсын хэмжээнд 1961 оноос нарны цацрагийн ажиглалтыг хийж эхэлсэн бөгөөд далаад оноос 2004-2005 он хүртэл нарны шууд, сарнисан цацраг, урт болон богино долгионт цацрагийн баланс, газрын альбедо хэмждэг 19 цэг байсан бөгөөд автомат станц тавьж эхэлсэнтэй холбогдуулан эдгээрийг хумьж одоо Дэлхийн цаг уурын байгууллагын актинометрийн сүлжээнд ордог 4 өртөө ажиллаж байна. Нарны цацрагын ажиглалтын мэдээлэл нь 2004 оноос 2013 он хүртэл төрөлжсөн сан байдлаар хадгалагдаж байна.

Зорилго

Нарны цацрагын ажиглалтын мэдээг монгол орны уур амьсгалын судалгаа, сар жилийн эмхэтгэл, лавлах боловсруулах, горимын мэдээллийн сан бүрдүүлэх.

 

Гарчиг

Хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалтын сүлжээний мэдээлэл

 

Хураангуй 

      Агаар, хөрсний температур, чийг, хур тунадас гэх мэт цаг уурын үзүүлэлтүүд  нөгөө талаас, таримал болон бэлчээрийн ургамалын өсөлт, хөгжлийн үе шат, өндөр, өтгөн сийрэг, ургац, малын тарга, хүч бүтээгдэхүүний гарц зэргийг зэрэгцүүлэн ажиглах нь хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалт, хэмжлийн ерөнхий зарчим юм.

 

Таримал ургамлын ажиглалт

 

      Тариалан бүхий нутгийн цаг уурын 36 өртөө, харуулуудын (Зураг 1)  улаанбуудай, төмс, хүнсний ногооны ургалтын үе шат, өндөр, өтгөн сийрэг, гэмтлийн байдал, ургац, тарималын бүтээгдэхүүнт чанарын зарим үзүүлэлтүүдийг тодорхойлдог.  2008 оноос 2012 оны 140 харуулын мэдээлэл  төрөлжсөн санд хадгалагдаж байна.

 

Бэлчээрийн ажиглалт

 

       Ус цаг уурын шинжилгээний улсын сүлжээний өртөө, харуулууд ( Зураг 1) дээр нийт 317 гаруй суманд 1960-аад оноос бэлчээрийн төлөв байдлын газрын ажиглалт, хэмжилт хийж байна. Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн, зонхилох хөнөөлт хортон шавьж, мэрэгчдийн, бэлчээрийн талхлагдлын буюу цөлжилтийн гэж гурван хэсэгт хуваадаг. Үүнд:

  • 1. Бэлчээрийн ургамал зүйн ажиглалтанд 
  • Ургамлын өсөлт, хөгжилтийн үе шат,
  • Ургамлын өндөр,
  • Ургамал ургалтын байдал,
  • Ургамлын гэмтэл,
  • Ургац,
  • Ан амьтны нутагшил, хөдөлгөөнд гарсан өөрчлөлтийн тойм зэрэг орно.

       Ургамлын өсөлт хөгжилтийн үе шатны ажиглалтыг бэлчээрийн бүлгэмдэлийн гол төлөөлөгч болох 2-4 төрлийн ургамал дээр хаврын дахин ургалт буюу цухуйлт эхлэхээс намрын хаталт хагдралт хүртэл хашаалаагүй талбай дээр сар бүрийн 9, 19, 25-ны өдрүүдэд, (хашаалсан талбай дээр тэгш өдөр бүр хашаалсан талбай станцаас 5 км-ээс илүү хол бол 10 хоногт 2 удаа 4, 10, 14, 20, 24 гэх мэт) хийнэ.   1995 оноос 2006 оны бэлчээрийн ажиглалтын мэдээлэл төрөлжсөн сан байдлаар хадгалагдаж байна.

 

Зураг 1. Бэлчээрийн ургамал, таримал ургамалын ажиглалтын цэгийн байршил

 

  • 2. Бэлчээрийн өвчин, хортон, мэргэчдийн байнгын ажиглалтыг хашаалаагүй талбай дээрээ сар

бүрийн 9, 19, 25-ны өдрүүдэд хийх ба хөнөөлт хортон шавьж, мэрэгчийн хэт олшролтын ажиглалтыг тухай бүр нь хийнэ. Энэ төрлийн ажиглалтанд бэлчээрийн хортон, царцааны хөгжлийн үе шат, намар, хаврын бортогоны нягтрал, бэлчээрийн мэрэгчид, үлийн цагаан огтотнын голомтолсон нутаг, тархалтын хүрээ, нягтрал, бэлчээрт учруулж байгаа хор хөнөөлийг тодорхойлох зэрэг орно. 2003 оноос 2012 оны бэлчээрийн өвчин, хортон, мэргэчдийн байнгын ажиглалтын мэдээлэл төрөлжсөн санд хадгалагдаж байна.

 

  • 3. Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг явуул судалгааны аргаар хийж байгаа бөгөөд энэ нь бэлчээрийн менежмент хийхэд чухал шаардлагатай мэдээлэл болох мал сүргийн өвөл-хавар, зун-намрын бэлчээрийн ерөнхий нөхцлийг үнэлэх, бэлчээрийн даац багтаамж, бэлчээрийн тархлагдлыг тодорхойлох зорилоготой бөгөөд явуул судалгааг байнгын ба цаг үеийн гэж хоёр хуваана.

Мөн 8 дугаар сарын 2 дахьарав хоногийн бэлчээрийн ургацын байдал, тухайн сум багийн малын төрөл, тоо толгойн өгөгдлөөр тухайн нутгаар бэлчээрийн өвөл, хаврын багтаамжийгүнэлнэ. Өвлийн бэлчээрийн нөхцлийг тухайн сумын өвөлжөө, хаваржааны нутгийг хамруулан тодорхойлохоос гадна

  • Цасны бүрхэц, нягт, зузаан
  • Цаснаас дээших ургамлын байдал /баллаар/
  • Бэлчээрийн идэгдэц /баллаар/  зэргээр тодорхойлно.

УЦУХ-нд шалгагдаж байгаа хараахан төрөлжсөн санд ороогүй.

 

Хөрсний чийгийг ажиглалт

 

       Монгол улсад бэлчээрийн болон тарималтай талбайн хөрсний 1.0м хүртлэхи үе давхаргын чийгшлийг нийт 64 цэгт жингийн аргаар 10 хоног тутамд тодорхойлно. Мөн уринштай талбайн хөрсний чийгшлийг тодорхойлно.  1991 оноос 2012 оны хөрсний чийгийн ажиглалтын мэдээлэл төрөлжсөн санд хадгалагдаж байна.

 

Мал аж ахуйн ажиглалт

        Малын бие организмд орчны хүчин зүйлийн нөлөөллийг 1976 оноос 1990-д он хүртэл байгалийн янз бүрийн бүсийг төлөөлүүлсэн 10 гаруй суманд хийж байснаа одоо цөл, хээр, ойт хээрийн бүсийг төлөөлүүлсэн гурван цэгт үхэр, хонь, ямаан сүрэгт хийнэ. Энд:

  • Үйл хөдлөл,
  • Тарга хүч буюу амьдын жин,
  • Хашаа байрны бичил уур амьсгал,
  • Өвчлөл, хорогдол, түүний шалтгаан зэрэгт ажиллана.

УЦУХ-нд шалгагдаж байгаа хараахан төрөлжсөн санд ороогүй.

Зорилго

Хөдөө аж ахуйн цаг уурын хүчин зүйлүүд, ургамал, амьтны төлөв байдал, өөрчлөлт, өсөлт хөгжилт, бүтээгдэхүүн үзүүлэлт, эцсийн бүтээгдэхүүн бүрэлдэх нөхцлийг орон зай, цаг хугацааны хувьд нэгэн зэрэг тодорхойлох ажиглалт судалгаа явуулахад хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалт оршино.

 
 

Орчны чанарын мэдээллийн сан

Гарчиг

Агаар, хөрс, ус, цацрагийн чанарын ажиглалт

 

Хураангуй 

  1. Агаарын чанар

          Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд төв орон нутагт байгаль орчны шинжилгээний лаборатори-22 ажилладаг ба агаарын чанарыг 36 цэгт агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, том ширхэглэгт тоосонцор, нарийн ширхэглэгт тоосонцор, озон зэрэг түгээмэл тархалттай бохирдуулах бодисыг багаж, төхөөрөмжийн хүрэлцээ, нөхцөл байдлаас шалтгаалан  2-6 үзүүлэлтээр өдөр бүр хэмждэг. 1977 оноос 2013 оны мэдээлэл төрөлжсөн санд хадгалагдаж байна.

         Зураг 1. Агаарын чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээ

 

  1. Усны чанар

        Гадаргын усны чанарыг 91 гол мөрөн, 16 нуурын 177 цэгт усны орчин /pH/, усны цахилгаан дамжуулах чанар /EC/,  перманганатын исэлдэх чанар, жинлэгдэх бодис, ууссан хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, гол ионууд, биогенийн үзүүлэлтүүдээр нөхцөл байдлаас шалтгаалан сард 1 удаа хийдэг.  1977 оноос 2013 оны гадаргын усны чанарын мэдээлэл төрөлжсөн мэдээллийн сан байдлаар хадгалагдаж байна.

 

 

 

           Зураг 2. Гадаргын усны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээ

  1. Хөрсний чанар

          Хөрсний чанарыг 340 гаруй цэгт агрохимийн үзүүлэлт чийг, ялзмаг, сульфат /SO4/, фосфат /P2O5/, нитрат /NO3/, аммони /NH4/-ээр 5 жилд 1 удаа, төв, орон нутгийн бохирдолтой  цэгүүдэд хүнд металл болох  хар тугалга /Pь/, кадми /Cd/, мөнгөн ус /Hg/, хром /Cr/ зэрэг үзүүлэлтийг 1-2 жилд 1 удаа хэмждэг. 1993 оноос 2002 оны хөрсний чанарын мэдээлэл төрөлжсөн сан байдлаар хадгалагдаж байна.

 

  1. Цацрагийн түвшний  чанар

 

      Цацрагийн түвшний хяналтыг 36 цэгт өдөр бүр, төв орон нутагт ажиллаж буй цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны чанарын хяналтын шинжилгээг  сар бүр, цөлжилтийг үнэлэх хөрсний чанарын анхан шатны үзүүлэлт болох хөрсний зүсэлтийн морфологи бичиглэл, хөрсний ялзмагийн агууламж, хөрсний ялзмагт давхаргын зузаан, хөрсний урвалын орчин, давсжилт, өнгөн хөрсний эвдрэл, хөрсний гадарга дээрх элсэн хуримтлалын хэлбэр, зузаан, хөрсний шугаман эвдрэл, хөрсний агрегат бүтэц, хөрсний нягт, хөрсний ус нэвтрүүлэх чанар зэрэг үзүүлэлтээр 1550 гаруй цэгт тодорхойлж  байна. Хөрсөн дэх нянгийн бохирдлын хяналт шинжилгээг 2015 оноос эхлэн хийхээр төлөвлөж байна.

 

Зураг 3.Цацрагийн түвшний хяналтын улсын сүлжээ

 

Зорилго

Монгол улсын хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах, сурах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцлийг хангах зорилгоор гадаад, дотоод орчны агаар дахь хими, физикийн гаралтай түгээмэл бохирдуулагчийн зөвшөөрөгдөх хэмжээ тогтооход оршино.

 

Гарчиг

Усны өнгөрөлт, түвшингийн мэдээлэл

Хураангуй 

     Гол мөрний усны түвшин, өнгөрөлтийг ажиглаж хэмжих ажил анх 1942 онд эхэлснээс хойш одоогоор Монгол орны усны хяналт шинжилгээний сүлжээний хүрээнд гол мөрний 108, нуурын 15 харуулд /Зураг 1/ ус судлалын ажиглалт судалгаа хийгдэж байна. Усны түвшин, өнгөрөлтийг тогтмол нэг цэгт,  өдөр бүр орон нутгийн цагаар  08, 20 цагт хэмжинэ. Усны түвшин, өнгөрөлтийн ажиглалтын мэдээлэл нь 1982 оноос 2012 оны  төрөлжсөн санд хадгалагдаж байна. 

Зураг 1. Ус судлалын харуулын байршил

Зорилго

Усны хяналт, шинжилгээний мэдээллээр нийгмийн хэрэгцээг  хангах, үер, усны болзошгүй аюул, усан орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэргийлэх, усны нөөц, баялгийг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

             Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булганы өмнө
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2018/10/21

14 цаг

7 44
O
CF
Утаа
3 м/с

ӨНӨӨДӨР - 2018/10/21

6 42
O
CF
Бага зэргийн хур тунадас

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store