Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

Улаанбаатар хот орчмоор өчигдөр өдөр -28 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -38 градус хүйтэн хонолоо

2021 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 07-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зарим газраар 0.0-1.2 мм цас орж, үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Хүдэрт 1.2 мм, Зүүнхараад 1.1 мм, бусад хэсгээр 0.0-0.6 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь, Дорноговийн хойд, Архангай, Дорнодын өмнөд хэсэг,  Баян-Өлгий, Ховдын зарим газраар 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь  Сүхбаатарын Эрдэнэцагаанд 15 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сүхбаатарын Асгат, Бугантад 14 см, Баянхонгорын Байдраг, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатарт 13 см, Увсын Давст, Архангайн Түвшрүүлэхэд 12 см, Булганы Гурванбулаг, Сүхбаатарын Халзан, Дарьгангад 11 см, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Хэнтийн Өлзийт, Батноров, Оргил, Баян-Овоо, Төв аймгий Борнуур, Сэлэнгийн Хүдэр, Сүхбаатарын Наранд 10 см, бусад хэсгээр 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Температур их: Өчигдөр өдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-9 градусаар дулаарч, бусад нутгаар 1-10 градусаар хүйтэрч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -31...-36 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн өвөр говиор -13...-17 градус, бусад нутгаар -18...-24 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хэсгээр 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-19 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар -40...-46 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Хараа, Туул, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -34...-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17...-24 градус, бусад нутгаар -25...-33 градус хоносон байна. 

Салхи: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 1-6 метр, бусад нутгаар секундэд 7-12 метр, говь, талын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт 0.0-0.2 мм цас орсон. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Өчигдөр өдөр -28 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -38 градус, бусад хэсгээр -30 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/19

17 цаг

-11 12
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/19

-7 19
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store