Увс, Завханы хойд, Хөвсгөлийн зарим нутгаар 6,0-9,0 мм хур тунадас, нойтон цас орлоо

Өнгөрсөн хоногт Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун, Говь-Алтай, Архангай, Булган, Сэлэнгийн хойд хэсэг, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутгаар 0.1-9.0 мм хур тунадас, нойтон цас оров. Үүнээс хамгийн их нь Увс, Завханы хойд, Хөвсгөлийн зарим нутгаар 6,0-9,0 мм хур тунадас, нойтон цас орсон байна.

Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбай дээрх өнөө өглөөний 08 цагийн хэмжилтээр өнгөрсөн шөнө Увсын зүүн, Ховд, Завханы баруун, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 1-10 см цас орсон байна.

Агаарын температурын хувьд өчигдөр өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрөөс 1-9 градусаар сэрүүсч, бусад нутгаар өмнөх өдрөөс 1-5 градусаар  дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +6...+13  градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+25 градус, бусад нутгаар +12...+20 градус дулаан байсан бол шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгаар өмнөх шөнөөс 1-11 градусаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -1...-7 градус хүрч цочир хүйтрэв., Алтайн өвөр говиор  +8...+13 градус, бусад нутгаар +2...+12 градус дулаан хонов.

 

 
<< Буцах

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.     
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2018/09/21

5 цаг

1 33
O
CF
Цас
4 м/с

ӨНӨӨДӨР - 2018/09/20

1 33
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store