Онцлох мэдээ: 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч  нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохиогдож эхлэхтэй холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй аймгууд арга хэмжээ зохион байгуулагдах гол мөрөн, нуурын мөсний зузааны хэмжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан хэмжиж аюулгүй байдал хангагдсан үеэр зохион байгуулахыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см бүрхүүлтэй байна

Өнгөрсөн хоногт Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговийн зарим газар, Хэнтий Дорнод, Сүхбаатар, Төвийн аймгуудын өмнөд хэсгээр 0.0-1.2 мм бага зэргийн цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Ерөө, Дорноговийн Улаан-Уулд 1.2 мм бага зэргийн цас орсон байна.  

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод Сүхбаатарын нутаг, Баянхонгорын хойд,  Төвийн баруун хэсэг, Дундговь, Дорноговийн зүүн хэсэг, Архангайн өмнө хэсгээр 0.5-20 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см  бүрхүүл тогтсон байна. 
Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -14..-19 градус хүйтэн байв.
Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32...-40 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг,цас багатай энгэр ээвэр газраар -18...-23 градус, бусад нутгаар -26...-32 градус хүйтэн хоносон байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөртөө 0.4 мм, өнгөрсөн шөнө 0.4 мм бага зэргийн цас орсон байна. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -15...-17 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -27...-29 градус хүйтэн хонолоо.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/01/21

2 цаг

-19 -2
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/01/20

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store