Онцлох мэдээ: 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч  нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохиогдож эхлэхтэй холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй аймгууд арга хэмжээ зохион байгуулагдах гол мөрөн, нуурын мөсний зузааны хэмжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан хэмжиж аюулгүй байдал хангагдсан үеэр зохион байгуулахыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Увсын Зүүнговьд 20 см зузаан цастай байна

Өнгөрсөн хоногт Завханы нутаг, Баян-Өлгийн баруун, Ховд, Говь-Алтай, Дундговийн зарим газар, Баянхонгорын хойд, Архангайн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж хамгийн их нь Завханы Цагаанхайрханд 2.5 мм, Улиастайд 2.3 мм, Сонгино, Ховдын Байтагд 1.1 мм цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Төв, Дундговь, Дорнодын нутаг, Баянхонгор, Булганы хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн зүүн, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр 0.5-20 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 19 см, Баруунтуруун, Хөвсгөлийн Хатгалд 15 см  бүрхүүл тогтсон байна. 
Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөс 1-9 градусаар хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -0...-6 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байв.
Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хагаст өмнөх шөнөөс 1-7 градусаар дулаарч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-36 градусАлтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24...-29 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-14 градус, бусад нутгаар -17...-23 градус хүйтэн хоносон байна. 
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -9...-11 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -17...-19 градус хүйтэн хонолоо.
 
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/01/21

2 цаг

-19 -2
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/01/20

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store