Онцлох мэдээ: 2020 оны 3 дугаар сарын 21 -ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 15.8 % нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна. Жишээлбэл: Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км  байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30%  цастай,  цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.  Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-03-21

Туул голын усны чанарын 2020 оны 1 дүгээр сарын төлөв байдал

1. Туул голын усны чанар

1 дүгээр сарын 8- 9-нд, усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Сонгино доод, Хаданхясаа, Алтанбулаг хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар дунджаар 80 мкСи/см байсан ба хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт 8- 10 дахин нэмэгдэж 650- 830 мкСи/см хүрч байлаа.

Туул голын усны 2019- 2020 оны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт

Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн ба голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулаг цэг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолтой үзүүлэлт, агууламж өмнөх сарын адил их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн байна. Тухайлбал, голын энэ хэсэгт усны ууссан хүчилтөрөгчийн агууламж <0.05- 4.16 мгО/л буюу Сонгино, Хаданхясаа хяналт шинжилгээний цэгийн орчимд шинжилгээний аргын мэдрэх чадвар, 0.05 мгО/л-ээс бага, мөн биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 73.2- 133 мгО/л буюу ХА-аас 24- 44 дахин давж /2 дугаар зураг/ байгаа нь тус тус их бохирдол, онцгой бохирдлын түвшинд хүрчээ. Мөн усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 19.04- 32.53 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 38- 65 дахин /3 дугаар зураг/, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 1.476- 1.735 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 15- 17 дахин их буюу 10ХА-аас тус тус давж их бохирдлын түвшинд хүрч, ПИЧ-ын агууламж 13.0- 46.0 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 1.3- 4.6 дахин давсан бохирдолтой байжээ.

Туул голын усны шинжилгээний 2020 оны 1 дүгээр сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. Жич: Усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /ХА/-аас давсан агууламжийг тодруулав.

1 дүгээр хүснэгт

Гол- Хяналт шинжилгээний цэг

О2, мг/л

БХХ5,мг/л

ПИЧ, мг/л

NH­4, мг/л

NО­2, мг/л

Рэрд, мг/л

MNS4586-98 усны чанарын стандарт /ХА/

4<

3

10

0.5

0.02

0.1

Туул- Уубулан

5.39

2.7

0.2

0.07

0

0.002

Туул- Зайсан

-

-

-

-

-

-

Туул- Сонгино доод

<0.05

133

46.0

22.04

0.024

1.735

Туул- Хаданхясаа

4.16

73.2

13.0

19.04

0.011

1.523

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар,  MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.

2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт

3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт

2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын цэвэршүүлсэн усны хяналт шинжилгээ

2020 оны 1 дүгээр сарын 9-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны цэгээс 6 сорьц авч, тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ. 

2 дугаар хүснэгт

Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/

Сорьц авсан цэг

pH

Ж/б, мг/л

БХХ5, мг/л

ХХХ, мг/л

NH4, мг/л

NO2, мг/л

NO3, мг/л

Цэвэршилт, %

MNS4943:2015 /ЗДХ/

 

6- 9

30

20

20

15

 

Төв ЦБ

Орох

8.12

520

905

1040

 

 

 

74.6

Гарах

7.11

21.0

231

426

22.04

1.270

1.53

Нисэхийн ЦБ

Орох

7.33

516

2426

2955

 

 

 

96.0

Гарах

7.12

80.0

108

572

65.06

0.217

0.41

Био орон сууц ЦБ

Орох

6.80

90.0

462

1305

 

 

 

94.8

Гарах

7.41

153

23.9

52.0

16.21

0.231

1.06

Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 75%- 96%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 75%-ийн цэвэршүүлэлттэй /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны нийт азот, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.7- 21 дахин давж, Нисэхийн ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж ЗДХ-ээс 2.7- 29 дахин давж, Био орон сууц ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.2- 5 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.

Толгойт дахь Төв ЦБ-ийн 2019 оны 1 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.

4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %

Дүгнэлт, 2020 оны 1 дүгээр сард, Туул голын усанд  хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж өмнөх сарын адил дунджаар 80 орчим мкСи/см байсан ба хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт 650- 950 мкСи/см буюу Сонгино цэгийн орчим 100 мкСи/см-ээр ихэссэн байна.

Улаанбаатар хотоос дээш хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.

Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, усны бохирдол өмнөх сарынхаас ихсэж, Сонгино, Хаданхясаа цэгийн орчимд шинжилгээний аргын мэдрэх чадвар буюу 0.05-аас бага усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан үзүүлэлтийн тоо, эрдэс азот, органик бодисын агуулагдах хэмжээ 2- 4 дахин нэмэгдэж, голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж Сонгино, Хаданхясаа хяналт шинжилгээний цэгийн орчимд онцгой их бохирдлын түвшинд, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж дагуудаа онцгой их бохирдлын түвшинд,  аммонийн азот /NH4/-ын агууламж их бохирдлын түвшинд тус тус хүрч, голын ус маш их бохирдолтой хэвээр байлаа.

Энэ үед Толгойт дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 75%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 96%, Био орон сууцны ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 95%-тай байсан ба Био үйлдвэрийн ажиллагаа зогссон учир ЦБ нь ажиллахгүй байлаа.

Улаанбаатар - 2020/03/31

20 цаг

0 32
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/03/31

3 37
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store