Туул голын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын төлөв байдал

1. Туул голын усны чанар

8 дугаар сарын  1-2-нд усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын хяналт-шинжилгээний 10 цэг, түүний цутгал гол Улиастай-УБ, Сэлбэ- УБ, Дунд гол- УБ цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны эрдэсжилт дунджаар 60- мг/л, хот орчимд 70 мг/л, хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт эрдэсжилт 1.5- 2 дахин нэмэгдэж, 100- 150 мг/л байлаа.

Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2017- 2018 оны өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлт

Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байжээ. 

 Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим Шинэ гүүр /Тавантолгойн гүүр/-ээс бусад цэгт хэвийн байсан ба Шинэ гүүрийн орчим голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж ХА-аас бага байлаа. Голын усны бохирдол өмнөх сараас багасч, их бохирдлын түвшинд хүрсэн тохиолдол ажиглагдаагүй ба биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 2.1- 5.5 мгО/л байгаа нь ХА-аас 1.5- 1.8 дахин /2 дугаар зураг/ давжээ. Мөн усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0.88- 1.30 мгN/л-т хэлбэлзэж байгаа нь ХА-аас 1.8- 2.6 дахин их /3 дугаар зураг/, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж Алтанбулагийн гүүрийн орчим ХА-аас давж, 0.409 мгР/л буюу 4 дахин давсан бохирдол илэрсэн байна. Энэ үед Туул голын цутгал Улиастай-Улаанбаатар, Сэлбэ- Улаанбаатар, Дунд голын ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, БХХ5-ын бохирдол илрээгүй боловч Дунд голын усанд ПИЧ-ын бохирдол илэрч, ХА-аас 1.4 дахин давсан байна. Улиастай-Улаанбаатар цэгийн орчим голын ус бохирдолгүй цэвэр байсан ба Сэлбэ, Дунд голын усанд нитритийн азотын бохирдол илэрч, ХА-аас 1.4- 2.6 дахин давжээ.

Туул голын усны шинжилгээний 2018 оны 8 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв. 

1 дүгээр хүснэгт

Гол- Хяналт шинжилгээний цэг

О2, мг/л

БХХ5, мг/л

ПИЧ, мг/л

NH­4, мг/л

NО­2, мг/л

Рэрд, мг/л

MNS4586-98 Уны чанарын стандарт /ХА/

6<

3

10

0.5

0.02

0.1

Туул- Уубулан

8.21

1.8

5.0

0.22

0.001

илр

Туул- Зайсан

6.99

0.2

5.3

0.14

0.002

0.012

Туул- Сонгино доод

6.84

5.0

4.7

0.88

0.010

0.086

Туул- Алтанбулаг

6.38

5.5

5.2

1.05

0.013

0.409

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар,  MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул голын усны чанарын шинжилгээний дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.

2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт

 

3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт

2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

8 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 6 цэгээс авсан сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ. 

2 дугаар хүснэгт

Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ/

Сорьц авсан цэг

pH

Ж/б

мг/л

БХХ5

мг/л

ХХХ

мг/л

NH4

мг/л

NO2

мг/л

NO3

мг/л

Цэвэршилт

%

MNS4943:2015 /ЗДХ/

 

6- 9

30

20

20

15

 

Төв ЦБ

Орох

6.68

521

464

502

 

 

 

 

Гарах

7.26

58.8

259

220

54.25

0.008

0.33

44.2%

Нисэхийн ЦБ

Орох

7.73

296

274

397

 

 

 

 

Гарах

7.41

42.8

137

247

96.96

0.005

0.15

50.0%

Био орон сууцны ЦБ

Орох

6.95

307

183

194

 

 

 

 

Гарах

7.89

52.8

15.2

17.6

2.70

0.002

3.45

91.7%

Тайлбар: БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 44%- 92%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 44% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс 2- 13 дахин, Нисэхийн ЦБ-аас цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс 1.4- 12 дахин, Био тосгоны орон сууцны ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодисын агууламж ЗДХ-ээс 1.8 дахин давсан бохирдолтой усыг тус тус Туул голд нийлүүлж байсан байна.

2017 оны 8 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.

4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар,%

Дүгнэлт,

2018 оны 8 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд, Улаанбаатар хотоос дээш болон хэсэгт хот орчимд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усны чанар өмнөх сараас сайжирч, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

Хотоос доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош Тавантолгойн гүүрээс бусад цэгт  голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны бохирдлын үзүүлэлтүүдийн агуулагдах хэмжээ өмнөх сараас багасч өмнөх сарын адил их бохирдлын түвшинд хүрсэн бохирдол ажиглагдаагүй байна. Мөн энэ үед Туул голын цутгал голуудын ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, Улиастай-Улаанбаатар цэгийн орчим голын ус бохирдолгүй цэвэр байсан ба Сэлбэ голын усанд нитритийн азотын бохирдол, Дунд голын усанд органик бодис болон нитритийн азотын бохирдол илэрч, ХА-аас 1.4- 2.6 дахин давжээ.

2018 оны 8 дугаар сард бороо хур ихтэй, Туул голын усны урсац сайн байсан ба усны чанарын шинжилгээний дүнг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулж үзэхэд голын усны эрдэсжилт хотоос дээш хэсэгт 10 мг/л-ээр бага байсан бол хотоос доош буюу Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт 2 дахин, усны бохирдлын гол 2 үзүүлэлт (биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч,  аммонийн азот)-ийн агууламж 1.3- 5 дахин бага байлаа.

Энэ үед Толгойт дахь Төв ЦБ-ын гарч буй хаягдал бохир усыг цэвэршүүлэх чадвар 44% байгаа бөгөөд түүнчлэн Нисэхийн ЦБ 50%, Био орон сууцны ЦБ 92%  байсан байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/10/22

8 цаг

-4 24
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2018/10/22

5 41
O
CF
Үүл багаснa

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store