Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс

Туул голын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын төлөв байдал

1. Туул голын усны чанар

Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 7 дугаар сарын  18-нд, Туул голын хяналт-шинжилгээний 10 цэг, түүний цутгал гол Улиастай-УБ, Сэлбэ- УБ, Дунд гол- УБ цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны эрдэсжилт 50- мг/л, хот орчимд 80- 100 мг/л, хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт эрдэсжилт 1.5- 2 дахин нэмэгдэж, 100- 150 мг/л байлаа.

Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2017- 2018 оны өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлт

Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, Баянзүрхийн гүүрийн орчим голын усанд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, Зайсангийн орчим биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/, Сонсголонгийн гүүрийн орчим ПИЧ болон БХХ5-ын бохирдол тус тус илэрч, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас 1.2- 2.6 дахин давсан байна.  

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Хаданхясаа хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба Алтанбулагийн гүүрийн орчим голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж ХА-аас бага байжээ. Голын усны бохирдол өмнөх сараас багасч, их бохирдлын түвшинд хүрсэн тохиолдол ажиглагдаагүй хэдий ч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.6- 6.2 мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас 1.5- 2 дахин /2 дугаар зураг/, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж  13.0- 21.5 мгN/л-т хэлбэлзэж байгаа нь ХА-аас 1.3- 2 дахин давжээ. Мөн усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 1.93- 2.51 мгN/л-т хэлбэлзэж байгаа нь ХА-аас 4- 5 дахин их /3 дугаар зураг/, нитритийн азот /NО2/-ын агууламж 0.028- 0.112 мгN/л-т хэлбэлзэж байгаа нь ХА-аас 1.4- 6 дахин давсан бохирдолтой байлаа. Энэ үед Туул голын цутгал Улиастай-Улаанбаатар, Сэлбэ- Улаанбаатар цэгийн орчимд голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, Дунд голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж ХА-аас бага байсан ба Улиастай-Улаанбаатар, Сэлбэ- Улаанбаатар цэгийн орчимд БХХ5 болон ПИЧ-ын бохирдол, Сэлбэ, Дунд голын усанд аммонийн болон нитритийн азотын бохирдол илэрч, ХА-аас 1.1- 4 дахин давжээ.

Туул голын усны шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв. 

1 дүгээр хүснэгт

Гол-

Хяналт шинжилгээний цэг

О2 , мг/л

БХХ5, мг/л

ПИЧ, мг/л

NH­4, мг/л

NО­2, мг/л

Рэрд, мг/л

Усны чанарын стандарт /ХА/ MNS4586-98

6<

3

10

0.5

0.02

0.1

Туул- Уубулан

8.66

1.7

6.7

0.10

0.003

0.006

Туул- Зайсан

8.06

3.6

9.2

0.30

0.008

0.024

Туул- Сонгино доод

6.54

5.0

21.5

2.44

-

0.050

Туул- Алтанбулаг

5.62

5.0

13.0

2.51

0.112

0.078

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар,  MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул голын усны чанарын шинжилгээний дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.

2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт

3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт

2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

7 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 6 цэгээс авсан сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/

Сорьц авсан цэг

pH

Ж/б

мг/л

БХХ5

мг/л

ХХХ

мг/л

NH4

мг/л

NO2

мг/л

NO3

мг/л

Цэвэршилт, %

MNS4943:2015 ЗДХ/

 

6- 9

30

20

20

15

 

Төв ЦБ

Орох

7.09

89.0

320

423

 

 

 

 

Гарах

7.12

44.8

129

168

40.70

0.017

0.82

59.7%

Нисэхийн ЦБ

Орох

7.16

233

379

591

 

 

 

 

Гарах

8.11

22.4

242

450

27.61

0.012

0.20

36.1%

Био орон сууцны ЦБ

Орох

6.42

2735

425

441

 

 

 

 

Гарах

7.20

10.0

25.1

52.9

3.40

0.021

1.87

94.1%

Тайлбар: БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 36%- 94%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 60% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс 1.5- 8 дахин, Нисэхийн ЦБ-аас цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж ЗДХ-ээс 1.8- 22 дахин, Био тосгоны орон сууцны ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 2.6 дахин давсан бохирдолтой усыг тус тус Туул голд нийлүүлж байлаа.

2017 оны 7 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.

4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар,%

Дүгнэлт, 2018 оны 7 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд, Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, бохирдолгүй байсан ба хот орчимд ХА-аас давсан үзүүлэлт, цэгийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, буюу Баянзүрхийн гүүрийн орчим перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, Зайсангийн орчим биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/, Сонсголонгийн гүүрийн орчим ПИЧ болон БХХ5-ын бохирдол тус тус илэрч, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас 1.5- 2 дахин давжээ.

Хотоос доош буюу Сонгино доод цэгээс Хаданхясаа хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим цэг дээр хэвийн байсан ба усны бохирдлын үзүүлэлтүүдийн агуулагдах хэмжээ өмнөх сараас багасч их бохирдлын түвшинд хүрсэн тохиолдол ажиглагдаагүй байна. Харин Алтанбулагийн гүүрийн орчим ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /2 дугаар зураг/, перманганатын исэлдэх чанар, аммонийн /3 дугаар зураг/ болон нитритийн азотын агууламж ХА-аас 1.2- 5 дахин давсан бохирдол илэрлээ. Мөн энэ үед Туул голын цутгал голуудын ууссан хүчилтөрөгчийн горим /Дунд голоос бусад/ усанд алдагдаж, БХХ5 болон ПИЧ-ын бохирдол илэрч, Сэлбэ, Дунд голын усанд аммонийн болон нитритийн азотын бохирдол илэрч, ХА-аас 1.1- 4 дахин давжээ. Энэ сард Улаанбаатар хот орчмын голуудын усны бохирдолтой цэгийн тоо нэмэгдсэн нь бороо хур их орж, хот орчмын хөрсний бохирдол газрын гадаргын угаагдлаар үерийн суваг, гуу жалга дамжин голд нийлж байсантай холбоотой.

Энэ үед Толгойт дахь Төв ЦБ-ын гарч буй хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар 60% байгаа бөгөөд түүнчлэн Нисэхийн ЦБ 36%, Био орон сууцны ЦБ 94%,  цэвэршүүлж байлаа.

Улаанбаатар - 2018/11/18

17 цаг

-10 14
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2018/11/18

-8 17
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store