Туул голын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын төлөв байдал

  1. Туул голын усны чанар

Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 5 дугаар сарын 9- 10-нд, Туул голын дагуу Улаанбаатар хотоос дээш, доош хяналт-шинжилгээний 10 цэг, Улиастай-УБ, Сэлбэ- УБ, Дунд голын цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: хотоос дээш хэсэгт болон хот орчимд Туул голын усны цахилгаан дамжуулах чанар 42- 58 мкСи/см, хотоос доош буюу Сонгино доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт эрдэсжилт 3- 4 дахин нэмэгдэж, 158- 230 мкСи/см-т хүрсэн байна. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2017- 2018 оны өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлт

Туул голын ууссан хүчилтөрөгчийн горим хотоос дээш болон хот орчимд хэсэгт хэвийн байсан ба голын ус бохирдолгүй цэвэр байлаа. Баянзүрхийн гүүрийн орчим усан дахь нитритийн азотын агууламж нилээд их усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-д хүрсэн боловч даваагүй байна.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгино доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт голын ус хүчилтөрөгчийн горим алдагдаж,  4.71- 5.93 мгО/л-т хэлбэлзэж байсан ба биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.9-10.6 мгО/л байгаа нь ХА-аас 2.3- 5.3 дахин /2 дугаар зураг/ дахин давжээ. Усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0,67- 4.62 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 1.3- 9 дахин /3 дугаар зураг/, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж Алтанбулаг цэгийн орчим 0.168 мгР/л байгаа нь ХА-аас 1.7 дахин давсан байна. Энэ үед Туул голын цутгал Улиастай-Улаанбаатар, Сэлбэ- Улаанбаатар, Дунд голын цэгийн орчимд голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэсжилт бага, цахилгаан дамжуулах 110- 205 мкСи/см, усны хатуулаг 0.72- 1.56 мг/л-экв/л, маш зөөлөн, зөөлөн устай, эдгээр голын ус бохирдолгүй цэвэр байлаа.  Туул голын усны шинжилгээний 2018 оны 5 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв. 

1 дүгээр хүснэгт

Гол- Хяналт шинжилгээний цэг

О2, мг/л

БХХ5, мг/л

ПИЧ, мг/л

NH­4, мг/л

Рэрд, мг/л

MNS4586-98 усны чанарын стандарт /ХА/

6<

3

10

0.5

0.1

Туул- Уубулан

8.97

<0.5

8.2

0.21

0.006

Туул- Зайсан

9.12

1.8

5.6

0.33

0.006

Туул- Сонгино доод

4.71

8.4

6.4

3.35

0.050

Туул- Алтанбулаг

5.92

6.9

7.2

3.85

0.168

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, аргын мэдрэх чадвараас бага (<) буюу  илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул голын усны чанарын шинжилгээний дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.

2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт

3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт

 

2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 4 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 8 цэгээс авсан сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ. 

2 дугаар хүснэгт

Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж  /ЦБ гэх/

Сорьц авсан цэг

pH

Ж/б

мг/л

БХХ5

мг/л

ХХХ

мг/л

NH4

мг/л

NO2

мг/л

NO3

мг/л

Цэвэршилт

MNS4943:2015 /ЗДХ/

 

6- 9

30

20

20

15

 

Төв ЦБ

Орох

7.35

342

458

565

 

 

 

 

Гарах

7.97

55.2

243

353

62.27

0.060

0.23

46.9%

Нисэхийн ЦБ

Орох

7.38

101

228

864

 

 

 

 

Гарах

7.84

34.8

76.5

194

55.69

0.026

0.23

66.4%

Био орон сууцны ЦБ

Орох

6.92

1673

570

485

 

 

 

 

Гарах

7.34

12.0

42.0

168

10.19

0.003

9.31

92.6%

Био үйлд ЦБ

Орох

7.64

9.0

19.0

115

 

 

 

 

Гарах

7.47

2.4

9.9

76.5

3.54

0.060

0.45

47.9%

Тайлбар: БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 47%- 93%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 47% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс 2- 18 дахин давсан бохирдолтой усыг, Нисэхийн ЦБ-аас цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж ЗДХ-ээс 1.2- 10 дахин давсан бохирдолтой усыг, Био тосгоны орон сууцны ЦБ-аас гарч буй хаягдал бохир усанд биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 2- 8 дахин давсан бохирдолтой усыг, Био үйлдвэрийн ЦБ-аас гарч буй хаягдал бохир усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 4 дахин давсан бохирдолтой усыг тус тус Туул голд нийлүүлж байжээ.

2017 оны 5 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.

4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар,%

Дүгнэлт, 2018 оны 5 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд, Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус бохирдолгүй цэвэр байсан байна.

Хотоос доош буюу Сонгино доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт усны бохирдол өмнөх сараас нилээд багасч, голын усны ууссан хүчилтөрөгч, органик бодисын агууламж онцгой их бохирдлын түвшинд, эрдэс азотын агууламж их бохирдлын түвшинд хүрсэн бохирдол илрээгүй бөгөөд голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/, эрдэс азотын агууламж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламжаас 1.3- 10.6 дахин давжээ. Туул голын цутгал Улиастай-Улаанбаатар, Сэлбэ- Улаанбаатар, Дунд голын цэгийн орчимд голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус бохирдолгүй цэвэр байсан байна.

Энэ үед Толгойт дахь Төв ЦБ-ын гарч буй хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар 47% байгаа бөгөөд түүнчлэн Нисэхийн ЦБ 66%, Био орон сууцны ЦБ 93%,  Био үйлдвэрийн ЦБ 48% цэвэршүүлж байлаа.

      

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/07/18

11 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2018/07/18

25 77
O
CF
Түр зуурын бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store