Сонгуулийн өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Сонгуулийн өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Анхааруулах мэдээ: Сонгуулийн өдөр буюу 06 дугаар сарын 24-ний өдөр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.   

 

2020 оны 06 дугаар сарын 23-ны 20 цагаас 24-ний 20 цаг хүртэл

 

Хур тунадас: Шөнөдөө Завханы зүүн, Хөвсгөл, Булган, Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Төв аймгийн нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, маргааш өдөр Завханы зүүн,  Хөвсгөл, Булган, Сэлэнгийн өмнөд Архангай, Өвөрхангайн нутгаар бороо, Төв, Дундговь, Хэнтий, Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн хойд, Дорнод, Сүхбаатарын  баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.

 

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. 

 

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 15-20 градус, Алтайн өвөр говь, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

 

 

2020.VI.23

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/04

23 цаг

16 60
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/04

25 77
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store