Онцлох мэдээ:                8 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар, Хангай нурууны арын Чулуут, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө зүүн хажуугийн Хэрлэн голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдэж, Хархираа, Чигж мөн  Бэлтэс, Дэлгэрмөрөн, Туул, Ерөө, Сөгнөгөр, Хэрлэн голын нийт уртын дагууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Ховд, Онон, Балжголууд үерийн аюултай түвшинг 5-35 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8 дугаар сарын 05-ны өдөр Хараа, Ерөө голуудын усны түвшин 20 см орчим нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд  хэсгээр бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-08-04  

Өнөө шөнө буюу 7 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө зарим газраар их бороо орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Архангай  Булган, Сэлэнгийн  нутаг, маргааш өдөр  Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.

Иймд үер усны аюулаас онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
• Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
• Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
• Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
• Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
• Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

 Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/08/04

14 цаг

22 71
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/08/04

23 73
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store