Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                           2020-11-21  

Өнөө өглөөний 08 цагийн мэдээгээр Хөвсгөлийн Цагаан-Үүр 8.0 см зузаан цастай байна

2020 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 10 дугаар сарын 26-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-11.0 мм цас орж, цасан шуурга шуурсан байна. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүрд 11.0 мм, Тосонцэнгэлд 8.0 мм, Увсын Малчинд 10.0 мм, Баруунтуруунд 7.0 мм, Зүүнговьд 6.0 мм, Булганы Рашаантад 9.0 мм, Өвөрхангайн Хархоринд 7.0 мм, Өлзийтөд 5.0 мм, Архангайн Цэцэрлэг, Түвшрүүлэхэд 6.0 мм, Дорнодын Чойбалсанд 5.0 мм, бусад нутгаар 0.0-4.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгийн баруун, Увсын зүүн хойд, Завхан, Төв аймаг, Өвөрхангай, Булганы хойд, Архангайн өмнөд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим газраар 1-8 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр 8.0 см, Баян-Өлгийн Даянд 6.0 см, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Баянзүрх, Дарханы Хонгор, Булганы Хангал, Хөвсгөлийн Цагаан-Уул, Архангайн Хангайд 4.0 см, бусад нутгаар 1.0-3.0 см зузаан цасан бүрхүүлтэй байна.   

Агаарын хамгийн их температур:  Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн байсан боловч хугацааны дунд үеэс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14...+19 градус,  бусад нутгаар +8...+13 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө 1-17 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-6 градусаар дулаарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-7 градус, бусад нутгаар -7...-13 градус хоносон байна.

                                                                                          

Cалхи: Ихэнх хугацаанд 6-11 м/с, 19-20-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсэг, Хэнтэйн баруун хэсэг, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 16-22 метр, зарим үед секундэд 30 метр хүрч хүчтэй салхи салхилж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

 

Улаанбаатар хот орчмоор: 20-нд 0.0 мм, 25-нд 0.3 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 20-нд секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна.  Хугацааны эхээр Яармаг-Сонгино орчмоор шөнөдөө -13...-15 градус, бусад хэсгээр -9...-11 градус, өдөртөө -1...-3 градус, хугацааны дунд үеэс дулаарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -9...-11 градус, бусад хэсгээр -4...-6 градус, өдөртөө +10...+12 градус байв.

 

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/11/24

23 цаг

-8 17
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/11/24

-7 19
O
CF
Цас

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store