Онцлох мэдээ: Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                           2020-11-21  

Өнөө өглөөний 08 цагийн мэдээгээр Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1-6 см зузаан цастай байна

2020 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 11 дүгээр сарын 9-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим газраар,  5-нд Завхан, Сэлэнгэ, Дарханы нутаг,  Ховд, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөл, Архангай, Булганы зарим газраар, 6-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим газраар, 7-нд Төв аймгийн зарим газраар, 8-нд Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурсан байна. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Дорнодын Баян-Уулд 4.7 мм, Увсын Баруунтуруун, Хэнтийн Дадал, Сэлэнгийн Ерөөд 4.0 мм, Завханы Баян-Уулд 3,3мм, бусад нутгаар 0.0-2.0 мм орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1-6 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянзүрх, Дорнодын Дашбалбар, Баян-Уулд 3-6см, бусад нутгаар 0.0-2см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+13 градус,  бусад нутгаар +1...+6 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд хүйтэн байж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр -18...-25 градус, Алтай, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -12...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хоносон байна.

Cалхи: 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд говь талын нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-24 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 4, 6-нд 0.4 мм ялимгүй цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эх болон сүүлчээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-20 градус, бусад хэсгээр -8...-13 градус,  хугацааны дунд үеэр 5-10 градус хүйтэн, өдөртөө -2....+4 градус байжээ.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/11/24

23 цаг

-8 17
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/11/24

-7 19
O
CF
Цас

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store